ГУИС-ийн Удирдах Зөвлөл (УЗ) нь боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, материаллаг бааз суурийг бэхжүүлж санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийж, стратеги, хүний нөөцийн бодлого боловсруулах зэрэг удирдлагын олон талт бодлогууд боловсруулж хэрэгжүүлэхэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөн дэмжлэг үзүүлэх замаар ажилладаг. Захирлуудын зөвлөл болон эрдмийн зөвлөлөөр дамжуулан сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг ба гишүүнчлэлдээ үүсгэн байгуулагч, багш ажилчид, суралцагчид, эцэг эхчүүд, төгсөгчид, ажил олгогчид болон бусад оролцогч талуудын төлөөллийг оруулж шударга, нээлттэй, ил тод зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Удирдах зөвлөл нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийн манаач бөгөөд оролцогч талуудын хүлээлтэнд нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг эрх бүхий байгууллага юм.

Глобал удирдагч их сургуулийн удирдах зөвлөл

  • Б. Отгонбат, Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч
  • Ж. Билгүүн, Санхүү эрхэлсэн захирал
  • Н. Бархүү, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Н. Жаргалсайхан, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Ч. Энхжаргал, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Х. Ганбаатар, Даатгалын мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, магистр, МТ-н инженер, ажил олгогчийн төлөөлөл
  • А. Ням-Од, ГУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн, Оюутны төлөөлөл
  • Х. Уянга, Төгсөгчдийн Төлөөлөл
  • Н. Эрдэнэсувд, Багшийн Төлөөлөл
  • С. Азбилэг, Удирдах Зөвлөлийн Нарийн Бичиг