Бизнесийн сургуулийн танилцуулга

business intro 1
business intro

Бизнесийн сургууль нь “ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ МОНГОЛДОО” уриатайгаар орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Бизнесийн салбарт Бизнесийн удирдлага, Санхүү банк, Нягтлан бодох бүртгэл болон Менежментийн хөтөлбөрүүдээр дамжуулан байгууллагын санхүүгийн болон стратеги төлөвлөлтийн өндөр ур чадвартай манлайлагчдыг төлөвшүүлж байна. Технологийн салбарт Программ хангамж болон Компьютерийн сүлжээний чиглэлээр дижитал шийдэл, сүлжээний аюулгүй байдал, систем хөгжүүлэх чадвартай орчин үеийн инженерүүдийг бэлтгэдэг. Түүнчлэн Аялал жуулчлалын сургалтын хөтөлбөр нь олон улсын үйлчилгээний стандарт, аялал жуулчлалын менежментийг хослуулан салбарынхаа шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгддэг.

Сургалтын явцад Харвардын кейс судалгааны арга зүй болон бодит төсөлд суурилсан дадлагыг хослуулснаар оюутнууд практик шийдвэр гаргах чадварыг эзэмшдэг. Гадаадын нэр хүндтэй их сургуулиудтай хамтарсан 2+1+2, 2+2 хөтөлбөрүүд болон оюутан солилцооны боломж нь суралцагчдад олон улсын тэтгэлэгтэйгээр дэлхийн хэмжээнд суралцах үүдийг нээж өгдөг.

Одоогоор 7 хөтөлбөрөөр 1-4 курсын 350 гаруй оюутанд 19 багш хичээл заадаг бөгөөд багшлах бүрэлдэхүүний 70% нь доктор, 30% нь докторантурт суралцаж байна. Сургуулийн Нягтлан бодох бүртгэл болон Санхүү банк хөтөлбөрүүд олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн.

2026-2027 оны хичээлийн жилийн ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 490. Онлайнаар бүртгүүлэх холбоос: https://forms.gle/f9qJq1abK2QCqor28. Утас: 99127256, 93010260. И-мэйл: info@glu.edu.mn