business features 1
business features 2

Манай сургуулийг сонгон суралцах шалтгаанууд:

  1. Төгсөгч бүр ажлын байртай. ГУИС дэргэдээ өөрийн эзэмшлийн эмнэлэгтэй, Бизнесийн сургуулийн төгсөгчид ажлын байраар өндөр хувиар хангагддаг.
  2. Дэлхийн 160 гаруй шилдэг их сургуулиудтай хамтран ажилладаг — оюутан солилцоо, 1+3, 2+2, 1+1 зэрэг хос дипломын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Монголын гадаад харилцааны хамгийн өргөн сүлжээтэй, хүлээн зөвшөөрөгдсөн сургууль.
  3. Хос хэлтэй төгсөнө. Англи хэлийг 8 кредит үзэж, Солонгос эсвэл Хятад хэлийг нэмэлтээр үзнэ. IELTS, TOEFL, TOPIK, HSK шалгалтуудад бэлддэг.
  4. Оюутан бүрийг хөгжүүлэх Харвардын жинхэнэ манлайлалын хөтөлбөртэй.
  5. GLU INNOVATION HUB инновацийн төвөөр дамжуулан оюутан суралцах хугацаандаа өөрийн гарааны компаниа байгуулж, ажлаа өөрөө бий болгоно.
  6. Монголын топ байгууллага, аж ахуйн нэгжид (Оюу толгой, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Мобиком групп, Юнител групп, Таван богд групп зэрэг) ажлын байран дээрх практик дадлагад хамрагдах боломжтой.
  7. Англи хэлээр мэргэжлийн хичээлүүдээ үзэж IELTS, TOEFL-ийн оноотой төгсөнө.
  8. Гадаадад 100 хувь сургалтын төлбөргүй, стипенттэй, оюутны байрны тэтгэлэгтэйгээр жилд 200-300 оюутныг сургах хөтөлбөрүүдтэй.
  9. Сургалтын төлбөрийг улирлаар болон сараар графиклан хувааж төлөх уян хатан нөхцөлтэй.
  10. Цахим хэлбэрээр ажиллангаа суралцах боломжтой.