Оюутны хөгжлийн хөтөлбөр

business students

Бизнесийн сургууль нь оюутан суралцагсдадаа зориулж спорт, урлаг, олон нийтийн арга хэмжээнд тэдний танин мэдэхүй, бие балдар гоо зүй, харилцаа төлөвшилтийг дээшлүүлэх зорилгоор оюутны клубуудыг ажиллуулдаг бөгөөд улсын чанартай мэдлэгийн олимпиадуудад амжилт бүтээлтэй оролцдог.

Мэтгэлцээний клуб

Уриа: “Хэлэлцээд хөгж” — Илтгэх чадвар, шүүмжлэлтэй сэтгэлгээ, харилцааны ур чадвар хөгжүүлэх зорилготой. 2025 оноос 11 үндсэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? 2025” тэмцээнд амжилттай оролцож мэтгэлцээний төрөлд 1-р байр эзэлсэн.

A&I клуб

Уриа: “Create. Innovate. Inspire.” — Программ хангамж, компьютерийн сүлжээний чиглэлээр суралцаж буй оюутнуудыг нэгтгэн, мэргэжлийн мэдлэг, практик ур чадвар хөгжүүлдэг. “Монголын үндэсний программчлалын олимпиад -2025”-д 2 баг оролцож, Д.Энхжаргал багшийн дасгалжуулсан “Positive” баг тусгай байр эзэлж шагнуулсан.

New Start клуб

2023 онд Б.Нямцэцэг багшийн удирдлаган дор байгуулагдсан, гарааны бизнес эрхлэгч оюутнуудын клуб. Бизнес санаагаа бодит төсөл болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд жил бүрийн 11-р сард “GLU BUSINESS EXHIBITION” арга хэмжээг зохион байгуулдаг.

Санхүүч клуб

Уриа: “Санхүүгээ зөв удирдъя – Ирээдүйгээ бүтээе” — Санхүү, банк, хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын практик ур чадвар хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулах зорилготой.

Маркетинг, менежментийн клуб

Уриа: “Санаагаа бүтээл болгоё, брэндээ хөгжүүлье” — Маркетингийн стратеги, брэнд хөгжүүлэлт, дижитал/сошиал медиа маркетингийн ур чадвар хөгжүүлэх зорилготой оюутны клуб.

Бусад үйл ажиллагаа

  • ГУИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг
  • Бизнесийн сургуулийн форум
  • Оны онцлох оюутан
  • Спортын Их наадам, Бизнес салбар сургуулийн Бага наадам (жил бүр)
  • Урлагийн Их наадам