Багшлах бүрэлдэхүүн

315526975 679442297119447 110846410766231925 n

Бизнесийн сургууль нь хамгийн анхны сургууль бөгөөд одоогоор 7-н мэргэжлээр 1-4 курсын 300 гаруй оюутанд 13 багш хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна. Багшлах боловсон хүчний 60% доктор 40% докторантурт суралцаж байгаа бөгөөд бид цаашид эрдэм шинжилгээ судалгаанд суурилсан их сургууль болох зорилго тавин ажиллаж байна.

Бизнесийн сургуулийн зорилт:

  1. Шинжлэх ухаанд суурилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж оюутнуудад хүртээмжтэй боловсрол сургалтын цогц үйлчилгээ  үзүүлэх,
  2. Судалгаа, шинжилгээ, инноваци, үйлдвэрлэлийн бодлоготой уялдаатай судалгаа шинжилгээний ажил хийж багш оюутны мэдлэг чадварыг хөгжүүлэх,
  3. Оюутнуудад салбарын олон талт мэдээ мэдээллийг хичээлээс гадна кэйс сургалтаар дамжуулан старт апп бизнесийг эхлүүлэх, хөгжүүлэх замаар мэргэжлийн ур чадвар суулгах,

Бизнесийн сургууль нь дараах бүрэлдэхүүнтэй байна.

  1. “Бүртгэл санхүүгийн тэнхим” – эрхлэгч А.Баярмаа /магистр/ , Ю.Туул /Ph.D/, Н.Эрдэнэсувд /магистр/,  Н.Отгондаваа /ТМ-магистр/,
  2. “Эдийн засаг, менежментийн тэнхим” – эрхлэгч Ч.Батхүү /магистр/ , Э.Дөлгөөн /Ph.D/, Р.Мөнхбат /магистр/, Б.Нямцэцэг/магистр/ , Д.Гансүх /Ph.D/,
  3. “Мэдээллийн технологийн тэнхим” –эрхлэгч  Д.Энхжаргал /магистр/ ,  Л.Оюунцэцэг /Ph.D/, Ш.Бат-Эрдэнэ /Ph.D/ багш нар  ажиллаж байна.

 Багшлах боловсон хүчнийг боловсролын байгууллагад идэвх санаачилгатай ажилсан байдлыг үнэлэн  Монгол улсын Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, Санхүүгийн тэргүүний ажилтан , Боловсролын тэргүүний ажилтан , Болосролын яамны жуух бичиг,  нийслэлийн шилдэг залуу  гэх мэт шагналаар шагнасан бөгөөд бид  шилдэг залуу сэхээтнүүдээр хамт олноо бүрдүүлсэн Манлайлагч хамт олон. 

Бизнесийн сургууль нь ГУИС-н хэмжээнд гарааны бизнес эхлүүлж буй оюутнуудыг дэмжих, тэдэнд бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүхий л талын туслалцаа үзүүлэх зорилгоор “GLU INNOVATION HUB” байгуулан оюутнуудыг зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна. Мөн 2020 оноос эхлэн гарааны бизнес эрлэгч оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах замаар тэдний харилцагчдад таниулах, бизнесээ өргөжүүлэх гүүр болон ажиллаж байна.

Бид оюутнуудыг ажил эрхлэгч биш ажил олгогч болгон төгсөх бүхий талын дэмжлэг үзүүлдэг бөгөөд энэхүү ажлын хүрээнд оюутан бүрийг мэргэжлийн чиглэлийн байгууллагуудтай танилцах, дадлага хийх, цагийн ажилд зуучлах, ажлын байраар хангах ажлуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.