ГУИС-д элсэхийг хүссэн иргэд тус сургуулийн элсэлтийн цахим бүртгэл болон комисст биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгэл нь 6 сарын 25-ы 09 цагаас 7 сарын 8-ы 18 цаг хүртэл үргэлжилдэг. Хөдөө орон нутагт төлөөлөгчид очиж МИДСК-ийн гишүүн сургуулийн хувьд бүх аймагт элсэлтээр очдог.

Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай.

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  •  Бүрэн дунд боловсролын үнэмлэх,түүнтэй адилтгах бичиг баримт /диплом болон бакалаврын боловсролтой бол хамаарахгүй/
  • Дипломын хуулбар /гадаадад төгссөн бол орчуулж нотариатаар батлуулсан байна/
  • Хувийн хэрэг /дипломын болон бакалаврын боловсролтой бол хамаарахгүй/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /диплом болон бакалаврын боловсролтой бол хамаарахгүй/,
  • Гадаадад ЕБС төгссөн бол Боловсролын үнэлгээний төвийн тодорхойлох бичиг
  • Цээж зураг 2 хувь
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг Хаан банкны 5027469975 тоот дансанд тушаасан төлбөрийн баримт

Элсэлтийн үйл явц:

  • Элсэлтийн комисс нь ГУИС-д элсэхийг хүссэн хүмүүсийн өргөдөл, бусад холбогдох  материалыг 6-р сарын 25-наас 7-р сарын 8-г дуустал  ажлын өдрүүдээр 9-17 цагийн хооронд Глобал Удирдагч Их Сургуулийн хичээлийн байрны 1 давхарт хүлээн авч бүртгэнэ. Нэмэлт элсэлт 8-10 сард авч болно.
  • Өргөдөл, холбогдох бусад материал өгч бүртгүүлсэн элсэгчийн нийт оноог  гаргахдаа ерөнхий  шалгалтын онооны дунджаар гаргана. Онооны хамгийн өндөр онооноос бууруулж, дарааллын дагуу элсэх мэргэжил тус бүрээр жагсаалт хийж, тухайн жилд сургуулийн захиргаанаас тогтоосон хяналтын тоонд багтсан хүмүүст элсэх эрхийн бичиг олгоно.

Элсэгчдийн оноо тэнцсэн тохиолдолд:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний голч дvн
  • ЭЕШ-ын гэрчилгээнд тавигдсан ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дvн зэргийг үндэслэн шийдвэрлэнэ.

Шаардлага хангасан элсэгчид ГУИС-ийн эрхийн бичиг олгоно.