Захирлуудын зөвлөл

otgonbat

Б. Отгонбат, Ерөнхийлөгч

Б. Отгонбат нь Глобал Удирдагч Их Сургуулийн  Удирдах зөвлөлийн дарга бөгөөд үүсгэн байгуулагч ерөнхийлөгч юм. Тэрээр АНУ ын Дикинсоны улсын их сургуулийг бизнесийн  удирдлагын чиглэлээр бакалавр, Австралийн  Кюнсландын их сургуулийг аялал жуулчлалын  магистр, 2016 онд Харвардын их сургуулийн Жон Ф. Кэннэдигийн нэрэмжит төрийн удирдлагын  магистр зэргээр тус тус төгссөн. Сүүлийн 16 жил боловсролын салбарт тасралтгүй ажиллаж манлайлал, стратеги,  байгууллагын хөгжлийн сэдвээр бакалавр, магистрын түвшинд хичээл заадаг. Америкт болон  Тайваньд суралцах боломж бэстсэллэр номуудын  зохиогч бөгөөд “Глобал СИӨ“, “Глобал Удирдагч“  телевизийн төслүүдийг санаачлан ажилласан. Харвардын жинхэнэ манлайллын хөтөлбөрийг  Монголдоо нутагшуулж уг хөтөлбөрийг анхлан  магистрын түвшний хөгжлийн хөтөлбөр болгон  хөгжүүлэн ажиллаж байна. Б.Отгонбат нь Глобал Удирдагч их сургуулийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод уялдуулан стратегийн зорилтуудын хэрэгжилтэнд хяналт тавьж удирдлагаар ханган ажилладаг. ГУИС-ийн хөрөнгө оруулалтын төслүүд, гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах ажлуудыг хариуцан ажилладаг.


solongo

Г. Солонго, Гүйцэтгэх Захирал

Г. Солонгонь Глобал Удирдагч Их Сургуулийн  Гүйцэтгэх захирлаар 2019 оноос хойш ажиллаж байна. 1998 – 2002 АНУ-ын Висконсин мужийн Hamilton High ахлах сургуулийг төгссөн. 2002 –  2006 Virginia мужийн Maryland Их Сургуулийг  Бизнесийн Удирдлага чиглэлээр бакалаврын зэрэг,  2017-2018 Глобал Удирдагч Их Сургуульд Бизнесийн  удирдлагын магистрын зэрэг, 2019 онд Боловсролын  Их Сургуулийн Боловсролын Удирдлагын докторын хөтөлбөр суралцаж байна. Англи хэлний мэргэшсэн ТЭСОЛ зэрэгтэй. ГУИС-ийн элсэлт, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаас гадна сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг ханган ажилладаг.


bilguun

Ж. Билгүүн, Санхүү Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал

Ж. Билгүүн нь 2003 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 2009 онд АНУ-ын Тексаркана коллежийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Мантаг ХЗХ-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2010 оноос ГУИС-ийн санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Сургуулийн жилийн төсвийн төлөвлөгөөг гаргаж санхүү, үйлчилгээний албыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажилладаг.


badralmaa

Р. Бадралмаа, Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны Дарга

Р. Бадралмаа нь ГУИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны даргын үүрэгт ажлыг эрхэлж байна. 1996- 1999 онуудад  Шинэ Зеаланд улсын Вайкатогийн их сургуульд магистрын зэрэг олгох сургалтанд суралцаж дүүргээд Стратегийн удирдлага болон Хүний нөөцийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Удирдлагын академид менежмент, стратегийн менежмент, хүний нөөцийн удирдлагын багш, СБЗА-ны даргаар 2005-2010 онуудад ажилласан. Удирдлагын Академийн докторын зэрэг олгох сургалтанд элсэн орж суралцаж дүүргээд Төрийн захиргааны менежментийн докторын зэрэг хамгаалсан. Менежментийн чиглэлээр олон улсын болоод үндэсний хэмжээний зөвлөхийн сертификаттай, төр, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг оношлох, сайжруулах мэргэжлийн менежментийн зөвлөгөө өгөх, хувь хүний хөгжил, байгууллагын хөгжил, соёл, гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг.


narmandakh

Д. Нармандах, Ахисан түвшний сургуулийн захирал

Д. Нармандах нь ХААИС-ийг зоотехникч, Англи хэлний коллежийг англи хэлний орчуулагч мэргэжлээр, ХААИС-д хөдөө аж ахуйн ухааны магистрын зэрэг, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд магистр, докторын сургалтад суралцан төгсөж “Монгол, англи хэлэнд талархал илэрхийлэх нь” сэдвээр хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Д. Нармандах нь шинжлэх ухаан, боловсролын боловсролын салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. БНТУлсын Ойрх Дорнодын Техникийн их сургууль (METU)-д зочин профессор, Лондоны багшийн дээд сургуульд англи хэлний багшаар ажиллахаас гадна Англи улсын Лондон хотод Оксфорд олон улсын боловсролын сургуульд багшлах ажлын дадлага хийсэн. Дээд боловсролын байгууллагын болон хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг сайжруулах, магадлан итгэмжлэхэд шинжээчээр оролцон ажилладаг. Гадаад хэл шинжлэл, прагматик хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, англи хэл судлал, насан туршийн боловсрол, дээд боловсролын чиглэлээр судалгааны ажил хийдэг. ГУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирлаар ажиллаж байна.


anargul

К. Анаргүл, Анагаах Ухааны Сургуулийн Захирал

К. Анаргүл нь Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарт тасралтгүй 40 жил ажиллаж байна. ОХУ-ын Санкт-Петербург хотын С.М.Кировын нэрэмжит цэргийн эмнэлгийн академид “Мухар олгойн цочмог үрэвсэлт өвчний хүндрэлийн оношилгоо, эмчилгээ” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D), “Хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэлт өвчний оношилгоо, эмчилгээний асуудал” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалсан. 2018 оноос ГУИС-ийн АУ-ны салбар сургуулийн захирлаар ажиллаж байна.


surenkhai

Т. Сүрэнхай, Сувилахуйн Сургуулийн Захирал

Клиникийн профессор Т. Сүрэнхай нь ЭМБУ-ын магистр, Сувилахуйн удирдлага судлалаар мэргэшсэн, НЭМ-ийн Сувилахуй судлал мэргэжил дээшлүүлсэн. Сувилахуйн удирдлага, төрөлжсөн сувилахуйн судлалаар ОХУ, БНХАУ, БНСУ, БНВАУ, Малайз, Тайван, Япон, Сингапур улсад туршлага судалсан. Эрүүл мэнд, Боловсролын төр болон төрийн бус байгууллагад тасралтгүй 43 жил хөдөлмөрлөж байна. ГУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирлаар 2017 оноос ажиллаж байна.


315961317 1013122736756814 9221279852939004449 n

C. Отгонсүрэн, Бизнесийн Сургуулийн Захирал

С. Отгонсүрэн нь  боловсролын салбарт  тасралтгүй 20 жил ажиллаж байна. 

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ, ТӨГССӨН СУРГУУЛЬ: 2000-2004 Бизнесийн удирдлагын бакалавр / Шинжлэх ухаан технологийн их сургууль/ 2005-2007 Бизнесийн удирдлагын магистр /Шинжлэх ухаан технологийн их сургууль / 2008-2016 Бизнесийн удирдлагын доктор / Монгол улсын эрдмийн их сургууль /


DSC02749 edited 1

Б. Жаргалсайхан, Хууль Зүйн сургуулийн захирал

Базарсадын Жаргалсайхан нь эрх зүйч мэрэгжилтэй, “Оюуны өмчийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх асуудал, харьцуулсан судалгаа” сэдвээр хууль зүйн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Кижон дээд сургууль болон Конгүг их сургуульд мэргэжил дээшлүүлсэн бөгөөд олон улсын эрх зүйн чиглэлээр дагнан сургалт, судалгааны ажил эрхэлдэг. Түүнчлэн Эмнэсти интернэшнл хүний эрхийн олон улсын байгууллагад сургагч багш, 2013 онд БНСУ-ын Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн газар судалгааны ажилтнаар ажиллаж байсан. Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монгол улс дахь гадаадын иргэний эрх зүйн байдал болон БНСУ дахь гадаадын иргэний эрх зүйн байдлын харьцуулсан судалгаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. 

Мөн БНСУ-ын Менжи их сургууль, ОХУ-ын Москвагийн их сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль, БНКазУ Көкшетау зэрэг сургуулиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж, “Бизнесийн эрх зүй” Зохиогчийн эрхийн гэрчилгээний № 12061, “Хууль зүйн толь бичиг (Англи- Монгол- Солонгос)”, “Монгол Улсын хөдөлмөрийн хуулийг Солонгос хэлрүү хөрвүүлсэн бүтээл” зэрэг гарын авлага,  “Хүний эрх харилцааны ёс зүй” /Зохиогчийн эрхийн гэрчилгээний №11476/, “Олон улсын эрх зүй” /Зохиогчийн эрхийн гэрчилгээний №11423/, зэрэг ном сурах бичиг  гаргаж нийтийн хүртээл болгосон бөгөөд гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтүүлд 20, гарын авлага 5, сурах бичиг 2 ширхэгийг хэвлүүлжээ.


Picture1

М. Ичинноров, Хүмүүнлэгийн Сургуулийн Захирал

М.Ичинноров ГУИС-Хүмүүнлэгийн сургуулийн захирал

Дээд боловсролын салбарт 30-аад жил ажиллаж байна.

2017 онд  Оюутны ойлгон унших чадварыг дэмжих нэгэн хувилбар сэдвээр Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Судалгааны ажилын чиглэл: Сургалтын технологи

Боловсролын байдал: 1984-2015 онуудад Багшийн сургууль,  Эрхүүгийн багшийн дээд сургууль, МУИС-ын магистрантур, МУБИС -ын докторантурт суралцаж төгссөн. Боловсролын чанарын шинэчлэлийн төсөл болон Багш боловсролын шинэчлэл төсөлд хамтран ажилласан.

ГУИС-ынхаа эрхэм зорилго, хэтийн болон ойрын зорилтуудыг хэрэгжүүлэхэд салбар сургуулийн бодлого, төлөвлөлт хийж хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.