Номын сангийн үйлчилгээ

Товч танилцуулга

nomiin san 1

ГУИС-ийн номын сангийн эрхэм зорилго нь их дээд сургуулийн номын сангийн стандартыг бүрэн хангасан, уншигчдын эрэлт хэрэгцээт мэдээ мэдээлэл,шинэ ном хэвлэл, тохилог таатай орчинг бүрдүүлэн,түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж сургуулийн мэдээллийн санг бүрдүүлэн ажиллах.

Номын сан нь 13,000,000 ном, хэвлэлтэй түүнээс 9,000 монгол 4,000 гадаад хэл /англи/. Номын сангийн лавлагаа үйлчилгээ, шинэ номын мэдээ соёл олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Номын сангийн LIB4U программ ашиглан автоматжуулсан үйлчилгээ үзүүлдэг. 2 уншлагын танхимтай, 137 оюутанд үйлчлэх хүчин чадалтай.

Ажиллах Цагийн Хуваарь:

Даваа – Баасан гаригт: 09 – 19.00 цаг

Бямба гаригт: 09 – 16 цаг

Номын сангийн үйлчилгээний төрөл

nomiin san 2

1. ГЭРЭЭР ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Гэрээр ном авахдаа номын сангийн үнэмлэх, цахим үнэмлэхээ өгч үйлчлүүлнэ.
  • 1 оюутанд гэрээр олгох номын тоо 5 ширхгээс хэтрэхгүй байна.
  • Гэрээр ном олгох хугацаа 3 хоног байна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 2000 төгрөгөөр торгоно. Торгуулийн төлбөрийг санхүүгийн албанд тушааж баримтыг ном буцаалтын хамт номын санчид өгнө.
  • Хугацаа хэтрэлийг 3-аас дээш удаа зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд номын сангаар үйлчлүүлэх эрхийг түр /3-6 сар/ хаана.
  • Толь бичиг, цөөн тоотой, эрэлт ихтэй номыг гэрээр олгохгүй. Зөвхөн танхимаар хэрэглүүлнэ, гэрээр олгосон номоо ариг гамтай хэрэглэнэ үү.

2. УНШЛАГЫН ТАНХИМААР ҮЙЛЧЛЭХ

  •  Танхимаар үйлчлүүлэхдээ оюутны үнэмлэхээ номын санчид бүртгүүлнэ.
  • Чөлөөт сонголтоос авсан номыг номын санчид заавал бүртгүүлнэ. Буцаахдаа номын санчид өгнө үү.
  •  Номын санд утсаар ярих, чимээ шуугиан гаргах, хог хаях, хоол хүнс идэхийг хатуу хориглоно. Танхимаар үйлчлүүлэхдээ номыг ариг гамтай хэрэглэх, номын санчийн зөвшөөрөлгүй танхимаас авч гарах, олшруулах хориглоно.

ЦАХИМ /ОНЛАЙН/ ҮЙЛЧИЛГЭЭ

НОМЫН САНД БҮРТГЭХ, КАРТ НЭЭХ /ЭРХ СУНГАХ/

  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • 1 хувь цээж зураг.
  • Карт захиалгын төлбөр 5500₮ ГУИС-ийн Хаан банкны дансанд/санхүү албанд бэлнээр тушаасан баримт.
  • Номын сангаас өгөх оюутны дугаартай код авна.
  • Сар бүрийн 20-нд карт гарна.