Ерөнхий зохион байгуулагч:
- Судлаач залуусын эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” ТББ
Хамтран зохион байгуулагч:
- Глобал Удирдагч Их Сургууль, Эрдмийн зөвлөл
- Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ
ХӨТӨЛБӨР
15.00: Хурлын нээлт:
– МУБИС-ийн дэд профессор, доктор /Ph/ На.Сүхбаатар
– ГУИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор /Ph/, профессор Н.Удвал
Илтгэл тус бүр 12 минут
15.10: Эрдэм шинжилгээний хуралдаан
Хурлын чиглүүлэгч: Ү.Мөнхдагва (АШУҮИС-ийн багш, доктор /Ph/)
1. Г.Эрхэмбаяр (ГУИС-ийн багш, МУБИС-ийн докторант)
– ЗҮҮНГАРЫН МЯНГАД ОТОГ: НҮҮЛГЭЛТ, БУТРАЛ, ХЯДЛАГА
2. Б.Ариунзаяа, Н.Энхжин (Соёлын өвийн үндэсний төвийн Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг хамгаалах газрын Дурсгалт уран барилга, архитектурын зураг төслийн мэргэжилтэн, Сэргээн засварлагч архитектор)
– XVI-XVII ЗУУНЫ ҮЕИЙН БАРУУН МОНГОЛЫН АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛ – ЭРДЭНЭБААТАР ХУНТАЙЖИЙН ЦАГААН ХОТ, СҮМ ТОЛГОЙ-Н АРХИТЕКТУРЫН ӨВИЙН СУДАЛГАА
3. С.Мижид (Бүгд Найрамдах Чех улсын Масарикийн Их сургуулийн докторант)
– НУТГИЙН ТҮҮХЭН ДУРСАМЖ: БАЯДЫН ДЭЖАЙЛИН ХҮРЭЭНИЙ ТУХАЙ (онлайн)
4. Карманов Арван, Ишмухамбетов Рамиль (ОХУ-ын Халимагийн Их сургуулийн докторант)
– ЗҮҮНГАРЫН БУРУУД (КЫРГЫЗУУД) НОГАЙЧУУДЫН УГСААНД НЭГ ХЭСЭГ НЬ БОЛЖ ОРСОН ТУХАЙ
5. Н.Эрдэнэбаяр (ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий дэх салбарын ЭША, МУИС-ийн докторант)
– АЛТАЙ ТАВАН БОГД УУЛ ЦАГААН ГОЛЫН ЭХЭЭР НУТАГЛАДАГ ТУВАЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ШҮТЛЭГИЙН ЗАРИМ АСУУДАЛД
Хэлэлцүүлэг
16.30: Цайны завсарлага
16.50: Эрдэм шинжилгээний хуралдаан
Хурлын чиглүүлэгч: Н.Наранжаргал (ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, доктор /Ph/)
6. Н.Мягмар(Ph.D, ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭША)
– БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭНГЭЛ СУМЫН ТУВАЧУУДЫН ТЭМЭЭГ СОЁЛЫН ӨВИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОХ ТАЛААР
7. Ширчин (XIRIQIN), (МУИС-ийн урлаг судлалын докторант)
– ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН ХӨГЖИЛД АЛШАА ОЙРАДЫН ТОВШУУРЫН СЭРГЭЛТ БА ШИНЭЧЛЭЛ
8. Б.Адьяа (Архивын ерөнхий газрын Лавлагаа үйлчилгээний хэлтэсийн дарга, МУБИС-ийн докторант)
– УВС АЙМГИЙН АНХНЫ ДАРГА Т.МИЖИДИЙН НАМТРЫГ АРХИВЫН БАРИМТААС ТОДРУУЛАХ НЬ
9. Н.Төмөр-Очир (Нийслэлийн соёлын өвийн газрын мэргэжилтэн, ОХУ-ын Томскийн ИС-ийн докторант)
– 1734-1741 ОНЫ ЗҮҮНГАР УЛСЫН БАРУУН ХОЙД ХИЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: ХАСАГИЙН СҮРДҮҮЛЭЛ, ГАЛДАНЦЭРЭН ХААНЫ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
10. Д.Болормаа (МУБИС-ийн түүхийн магистрант)
– 1920-30 ОНЫ ТОРГУУД, ЗАХЧИНЫ ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ШАЛТГААН
11. Ү.Мөнхдагва (АШУҮИС-ийн багш, түүхийн ухааны доктор /Ph/)
– ЗҮҮНГАРЫН ШАРАС, МАХУС ОТГИЙН ТУХАЙ
Хэлэлцүүлэг
Хурлын хаалт
– ГУИС-ийн дэд захирал, “Тод дөрвөлжин” ТББ-ын гүйцэтгэх захирал, докторант Г.Эрхэмбаяр