Оюутан бүрийн эзэмших Топ 10 ур чадвар

ОЮУТАН БҮРИЙН ЭЗЭМШИХ ТОП 10 УР ЧАДВАР

  1. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СЭТГЭХ УР ЧАДВАР (GLOBAL INTELLIGENCE): Глобал Удирдагч их сургуулийн оюутан бүр Англи хэлийг өндөр түвшинд эзэмшиж 2+2, 1+1, оюутан солилцооны хөтөлбөрүүдээр дамжуулан өндөр хөгжилтэй оронд суралцах боломжоор хангагдана.
  2. МАНЛАЙЛАХ УР ЧАДВАР (LEADERSHIP): Харвардын их сургуулийн жинхэнэ манлайллын хөтөлбөрийг Монголдоо анхлан нутагшуулж оюутны хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. 
  3. ОНОЛ-ПРАКТИКИЙГ ХОСЛУУЛАХ УР ЧАДВАР (LEARNING IN PRACTICE): Оюутан онолын мэдлэгээ практик дээр ашиглаж бодит амьдрал дээр оновчтой шийдвэр амжилтанд хүрч чаддаг байх нь 21 зууны дээд боловсролоос шаардаж буй гол ур чадваруудын нэг юм. Кэйс сургалтын аргачлалаар хичээлүүдээ явуулснаар оюутан бодит байгууллагын кэйс дээр анализ хийж, эрсдэлийг тооцож оновчтой шийдвэр гаргах чадвартай болохоос гадна өөрчлөлтөнд илүү зохицох чадвартай болно. 
  4. БҮТЭЭЛЧ УР ЧАДВАР (ENTREPRENEURSHIP & INNOVATION): Оюутан бүр өөрийн сурч байгаа мэргэжлээр бүтээлч ажил хийж сургуулийн инновацын лабораториор дамжуулан өөрийн стартап байгууллагыг байгуулах боломжийг гаргаж өгдөг. Ингэснээр манай сургуулийн төгсөгч бүр энтрепренер болох боломжтой бөгөөд нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх гарцыг эрэлхийлэх чадвартай болдог.
  5. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР (PUBLIC SPEAKING): Илтгэх урлаг, харилцааны соёл, манлайлал, олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн сургалтуудаар дамжуулан оюутан бүрийн харилцааны ур чадварыг өндөр түвшинд хөгжүүлдэг.
  6. ҮНЭТ ЗҮЙЛ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЧАДВАР (VALUES & ETHICS): Өөрийн үнэт зүйлс, зарчим, ёс суртахууны хил хязгаараа ойлгож ухамсарлах чадварыг оюутан бүрд олгохыг хичээдэг.
  7. ДАСАН ЗОХИЦОХ УР ЧАДВАР (ADAPTABILITY): Өөрчлөгдөн хувьсаж буй өрсөлдөөний эрин үед аливаа бэрхшээлийг эерэг талаас нь хүлээн авч даван туулах чадвар нэн чухал. Тиймээс орон нутгийн хэмжээнд ажиллаж дэлхийн хэмжээнд сэтгэх чадварыг оюутан бүрт олгохыг хичээдэг.
  8. ШҮҮМЖЛЭЛТЭЙ СЭТГЭХ УР ЧАДВАР (CRITICAL THINKING): Аливаа асуудлыг олон талаас харж цэгцэлж дүн шинжилгээ хийж шийдвэр гаргаж чаддаг байх нь 21 зууны боловсролтой хүний үндсэн ур чадвар юм..
  9. ТЕХНОЛОГИЙН УР ЧАДВАР (TECHNOLOGY LITERACY): Мэдээллийн технологийн эрин үед амьдарч буй бид компьютер, интернэтийн технологийн дэвшлээс хоцрох эрхгүй. Тиймээс оюутан бүр технологийг итгэл төгс ашигладаг түвшинд бэлтгэгдэнэ.
  10. НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХ УР ЧАДВАР (LIFELONG LEARNING): Оюутан өөрөө бие дааж суралцах чадварт суралцаж сурах үйл явцыг насан туршдаа дадал болгож хөгжүүлснээр төгсөлтийн дараа ч шинэ чадвар, мэдлэг, мэдээллүүдээр өөрийгөө хөгжүүлж өөрийн өрсөлдөх чадварыг тогтвортой хадгалах чадвартай олгоно.