Сувилахуйн сургууль

Салбар сургуулийн танилцуулга

suvilahui intro

Тус сургууль 2015 онд үүсэн байгуулагдан, сувилагч мэргэжлээр бакалаврын боловсрол олгох 120 багц цагийн сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, суралцагсад мэргэжлийн чиглэлээр 63 төрлийн мэдлэг сурч, 174 ур чадвар эзэмшин, 62 хандлага төлөвшиж төгсөнө. Сувилагчийн С дипломтой сувилагчдыг ажлаа хийнгээ боловсролоо ахиулах 30 багц цагийн бакалаврын боловсрол олгох гарагаар суралцах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн “Суурь сувилахуй”-н тэнхимтэй хамтран “Нэг стандарт-Нэг гар” туршлага судлах сургалт, “Насанд хүрэгчид”-ийн тэнхимтэй хамтран “Мэргэжлийн үйл ажиллагаа” сурган заах арга зүйн сургалт, “Эх барихуйн тэнхимтэй хамтран зохион байгуулан, “Оюунлаг оюутан 2020” эрдмийн хуралд амжилттай оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.