Сургалтын онцлог

surgaltiin ontslog

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ирээдүйн ажил мэргэжлийн судалгаагаар хиймэл оюун ухаанд суурилсан үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал явагдаж буй өнөөгийн дэлхийн хөдөлмөрийн зах зээлд 2025 он гэхэд үйлдвэржилтийн автоматжуулалтаас үүдэн уламжлалт мэргэжлийн төгсөгчдийн эрэлт буурах болохыг тогтоожээ. Ирээдүйд роботуудын хийх боломжгүй чадварууд (soft skills) буюу манлайлах чадвар, гадаад хэлний мэдлэг, шүүмжлэлтэй сэтгэлгээ, аналитик болон бүтээмжит сэтгэлгээ, EQ (сэтгэлийн ухаан), хэлэлцээр хийх болон илтгэх урлаг зэрэг чадварууд нь ажил олгогчдын төгсөгчдөөс хамгийн их хүсэмжилж буй чадварууд юм.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын судалгаанаас харахад төгсөгчдийн багаар ажиллах ур чадвар, математик сэтгэлгээ, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвар зэрэг хувь хүний хөгжлийн хувьд хангалтгүй байгааг тогтоожээ. Эдгээр бодит байдал, нийгмийн хэрэгцээ шаардлаганд тулгуурлаж Глобал Удирдагч Их Сургууль нь 21 дүгээр зууны боловсролын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөтөлбөр, агуулгаа шинэчилж эхэллээ. ГУИС нь Монголын гадаад харилцааны хамгийн өргөн сүлжээтэй их сургуулийн хувьд гадаадад суралцах хамгийн өргөн боломж тэтгэлгийг санал болгож буйгаараа бусдаас ялгаатай. Өнөөдөр манай сургуулийн оюутнуудад  АНУ, Австрали, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг орнуудын 160 гаруй их дээд сургуулиудад оюутан солилцоо, хос дипломын хөтөлбөр, зуны болон богино хугацааны сургалтанд хамрагдах, тэтгэлэгтэй цалинтай суралцах боломжууд бүрэн нээлттэй  байдаг.