amarbayar

А.АМАРБАЯР

Амазон, Эйпл компаниудад инженерээр ажиллаж байсан

gabit

Б.ГАБИТ

Энтрэпернёр

javkhlanbazar

ЖАВХЛАНБАЗАР

Харвардын их сургуулийн төгсөгч

rokitbay

БАЯРАА /ROCKET BAY/

Алдартай урлагийн зүтгэлтэн

dulguun 1

Л.ДӨЛГӨӨН

Монгол телевизийн хөтлөгч

Глобал Удирдагч Их сургууль нь 2018 онд Их Монгол дээд сургуулийг нэгтгэж нийт  3000 гаруй төгсөгчид бэлтгэн гаргаад байна.

Төгсөгчдийн мэргэжлийн ажил эрхлэлт 90 гаруй хувьтай байгаа нь сургуулийн эрхэм зорилго хэрэгжиж, оюутны сурах хүсэл сонирхол, нийгмийн захиалгад нийцсэн сургалт явуулж ирсний үр дүн юм.

Сургуулийн зүгээс  оюутнуудыг ажлын байраар хангах ажилд зуучлах тал дээр байнга анхаарч ирсний зэрэгцээ төгсөгчдийн холбоог байгуулан ажиллаж спортын арга хэмжээ сургалт, өдөрлөгийг байнга зохион байгуулдаг. Төгсөгчдөөс докторын зэрэг хамгаалсан 5, төгсөгчид маань сургуулийнхаа магистрын ангилал ахиулах Бизнесийн Удирдлага, Эрүүл мэндийн Бодлого удирдлагын, Боловсролын Удирдлага, Сэтгүүл зүйн магистрантурт төлбөрийн хөнгөлөлттэйгөөр амжилттай суралцаж байна. Мөн эргэх холбоог хөгжүүлэх зорилгоор төгсөгчдөд мэргэшүүлэх давтан сургалтыг үнэ төлбөргүй хийж ирсэн.

Гадаадад, тухайлбал: Япон, АНУ, Швейцар, Солонгос, Тайвань зэрэг оронд амжилттай сурч хөдөлмөрлөн, сургуультайгаа байнгын харилцаа холбоотой байдаг, ажил мэргэжилдээ амжилт гаргаж яваа төгсөгчдөө дурдвал:

  • Хүний эрхийн төлөө өргөмжлөлт, 2001 оны шилдэг сэтгүүлч, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, 
  • 2002 оны шилдэг эдийн засагч-сэтгүүлч  А.Баатархуяг,
  • “Өнөөдөр” сонины 2003 оны шилдэг сэтгүүлч И.Отгонжаргал,
  • “Өнөөдөр” сонины 2003 оны шилдэг фото-сурвалжлагч Э.Харцага,
  • МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Бат-Орших,
  • ХУИС-ийн сэтгүүл зүйн сургуулийн багш, доктор Л.Ариун, сэтгүүлч Б.Баасанбямба,
  • SBN телевизийн сэтгүүлч Х.Болортуяа, Б.Алтанцэцэг,
  • МҮОНТВ-ийн “Үдшийн хэмнэл” студийн редактор Т.Бямбасүрэн,
  • УНДЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Х.Оюунчулуун,
  • ХХААЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ц.Алтантуяа,
  • Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Л.Цэрэнжаргал,
  • “Зариг сайтын” үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг,
  • Сайтуудын холбооны ерөнхийлөгч, сэтгүүлч Б.Мөнхдөл,
  • “Эргэлт” сайтыг үүсгэн байгуулагч, Балдоржийн нэрэмжит тэргүүн байрын 3 удаагийн шагналт, сэтгүүлч Х.Хүрэлбаатар, Х.Март,
  • “Танд” сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч, яруу найрагч М.Мөнхтунгалаг,
  • “Зууны мэдээ” сонины шилдэг сэтгүүлч сэтгүүлч С. Уянга,
  • Яруу найрагч Б.Хишиг-Ундрал,
  • МҮЧЗХ-ны шагналт, яруу найрагч Х.Эрдэнэбаатар,
  • МОНЦАМЭ агентлагийн зохиолч Б.Номинчимэд,
  • Яруу найрагч Д.Оюунчимэг, 
  • Өдрийн сонины сэтгүүлч, яруу найрагч Н.Пагма,
  • МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Эмүжин,
  • УБИС-ийн багш доктор, МҮЧЗХ-ны шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа,
  • МҮОНРТ-ийн программын хэлтсийн ажилтан, МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбат,
  • МЗЭ-ийн шагналт жүжгийн зохиолч Б.Батрэгзэдмаа,
  • МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, доктор П.Батхуяг,
  • яруу найрагч, судлаач Г.Ням-Очир,
  • Өдрийн сонины сэтгүүлч, Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Батцэнгэл,
  • Яруу найрагч А.Байгальмаа,
  • Яруу найрагч, Доктор Б.Урангоо,
  • Өдрийн сонины сэтгүүлч Д.Мөнгөндалай,
  • Үндэсний төв архивын судлаач, Архивын үндэсний газрын мэргэжилтэн МУИС-ийн түүхийн ухааны докторант Г.Сэр-Од,
  • “Мөнхийн үсэг” ХХК-ний мэргэжилтэн Б.Отгончимэг,
  • Дорноговь аймгийн Мандах сумын захиргааны мэргэжилтэн Б.Шижир,
  • Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 10-н жилийн багш Л.Мөнх-Очир,
  • Говь-Алтай аймгийн Цогт сумын ЕБС-ын багш Т.Энхмаа,
  • Сүхбаатар аймгийн ЕБС-ийн сургалтын менежер Ц.Ганбаатар,
  • Япон хэлний 2005 оны анхны төгсөгчдөөс ИМДС-ийн Япон хэлний багш Оюунбилэг, Гурван-Тамир дунд сургуулийн Япон хэлний багш Сарантуяа, Монгол дахь Япон залуучуудыг дэмжих холбооны мэргэжилтэн Баярмаа.
  • 2019 оны шилдэг төгсөгч “Сүлд шонхор инвестмент” ХХК зээлийн эдийн засагч Н.Мөнгөнцэцэг,
  • Сокобура ХХК нягтлан Н.Энэбиш,
  • ЕСМ программ хангамжийн компани ня-бо Х.Золзаяа,
  • МНБ ХХК захирал Н.Нямсүрэн,
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэргэжилтэн Н.Гүнбилэг,
  • Цариг Рессурс ХХК уулын инженер Эрдэнэбулган. нарын төгсөгчдийг нэрлэж болно.