Төгсөгчдийн үйл ажиллагаа

Глобал удирдагч их сургууль нь төгсөгч болон сургууль хоорондын харилцааг төгсөгчдийн холбооны журмаар зохицуулна. Глобал удирдагч их сургуулийн төгсөгчдийн холбоо тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлийн чуулган 2018 онд зохион байгуулагдаж холбооны тэргүүнээр Б.Хонгорзул /2014 оны Бизнесийн удирдлагаар төгсөгч/ сонгогдон ажиллаж байна. Төгсөгчдөдөө дараах төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

  • Төгсөгчийг алдаршуулах үйл ажиллагаа
  • Гаргасан амжилт, бүтээлээр нь олонд таниулах
  • Ойн болон хүндэтгэлийн үйл ажиллагаанд урин оролцуулах
  • Шинэ мэдээ, мэдээллээр хангах
  • Спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах
  • Ажлын байрны өдөрлөг зохион байгуулах
  • Төсөл, бизнесийн судалгааны ажилд татан оролцуулах
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэх, хуралд оролцуулах
  • Гадаадын нэр хүнд бүхий их сургуулиудад дараагийн шатны мэргэшүүлэх сургалтанд хамруулах
  • Төгсөгчийн тодорхойлолт гаргах
  • Уулзалт зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл солилцох