ГУИС-ийн Удирдах Зөвлөл (УЗ) нь боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, материаллаг бааз суурийг бэхжүүлж санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийж, стратеги, хүний нөөцийн бодлого боловсруулах зэрэг удирдлагын олон талт бодлогууд боловсруулж хэрэгжүүлэхэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөн дэмжлэг үзүүлэх замаар ажилладаг. Захирлуудын зөвлөл болон эрдмийн зөвлөлөөр дамжуулан сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг ба гишүүнчлэлдээ үүсгэн байгуулагч, багш ажилчид, суралцагчид, эцэг эхчүүд, төгсөгчид, ажил олгогчид болон бусад оролцогч талуудын төлөөллийг оруулж шударга, нээлттэй, ил тод зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Удирдах зөвлөл нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийн манаач бөгөөд оролцогч талуудын хүлээлтэнд нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг эрх бүхий байгууллага юм.

Удирдах зөвлөлийн гишүүд

Нэг. Үүсгэн байгуулагчийн төлөөлөл:

  1. Ж.Билгүүн
  2. Ш.Алтанцэцэг
  3. Б.Эрдэнэбат
  4. Н.Жаргалсайхан
  5. Ч.Энхжаргал
  6. Н.Удвал
  7. Н.Дуламсүрэн

Хоёр. Багш нарын төлөөлөл:

  1. Л.Алтансувд
  2. Ч.Оюунчимэг
  3. Г.Эрхэмбаяр

Гурав. Төгсөгч ба ажил олгогчийн төлөөлөл:

  1. Х.Ганбаатар
  2. Д.Баттунгалаг
  3. Б.Цэцэгмаа

Дөрөв. Оюутны төлөөлөл:

  1. Б.Дэлгэрбаяр

Нарийн бичгийн дарга

  1. С.Азбилэг