Удирдах зөвлөл

ГУИС-ийн Удирдах Зөвлөл (УЗ) нь боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, материаллаг бааз суурийг бэхжүүлж санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийж, стратеги, хүний нөөцийн бодлого боловсруулах зэрэг удирдлагын олон талт бодлогууд боловсруулж хэрэгжүүлэхэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөн дэмжлэг үзүүлэх замаар ажилладаг. Захирлуудын зөвлөл болон эрдмийн зөвлөлөөр дамжуулан сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг ба гишүүнчлэлдээ үүсгэн байгуулагч, багш ажилчид, суралцагчид, эцэг эхчүүд, төгсөгчид, ажил олгогчид болон бусад оролцогч талуудын төлөөллийг оруулж шударга, нээлттэй, ил тод зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Удирдах зөвлөл нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийн манаач бөгөөд оролцогч талуудын хүлээлтэнд нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг эрх бүхий байгууллага юм.

Глобал удирдагч их сургуулийн удирдах зөвлөл

  • Б. Отгонбат, Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгч
  • Н. Удвал, Эрдмийн Зөвлөлийн дарга
  • Ж. Билгүүн, Санхүү эрхэлсэн захирал
  • Г. Солонго, Гүйцэтгэх захирал
  • Н. Бархүү, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Н. Жаргалсайхан, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Ч. Энхжаргал, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Ц. Өлзийтогтох, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн сургуулийн захирал
  • К. Анаргуль, Анагаах ухааны сургуулийн захирал
  • Т. Сүрэнхай, Сувилахуйн сургуулийн захирал
  • Г. Эрхэмбаяр, Хүмүүнлэгийн сургуулийн захирал
  • Э. Дөлгөөн, Бизнесийн сургуулийн захирал
  • Д. Нармандах, Ахисан түвшний сургуулийн захирал
  • Р. Бадралмаа, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга
  • Х. Ганбаатар, Даатгалын мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, магистр, МТ-н инженер, ажил олгогчийн төлөөлөл
  • Б. Ариунзаяа, ГУИС ийн Оюутны зөвлөлийн дарга
  • Х. Уянга, Төгсөгчдийн Төлөөлөл
  • ДиВэйн Фрэйжир, Айова Вэслиан Их сургуулийн дэд Ерөнхийлөгч
  • Дэйна Борн, Харвардын Их Сургуулийн Төрийн удирдлагын сургуулийн багш
  • Майкл Хернандес, Олон улсын боловсролын зөвлөх
  • Аллан Стөүнхаус, Бизнес хөгжлийн зөвлөх
  • Марк Слоумани, Эрүүл мэндийн хөтөлбөрийн зөвлөх
  • Бобби Рагсдэйл, АНУ-ын боловсролын хөтөлбөрүүд хариуцсан зөвлөх
  • Самуэль Ким, Азийн Манлайллын төвийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч
  • Жосеф Лин, ГУИС-ийн Тайваний хөтөлбөр хариуцсан захирал