Удирдлагын баг

Захирлуудын зөвлөл

otgonbat

Б. Отгонбат, Ерөнхийлөгч

Б. Отгонбат нь Глобал Удирдагч Их Сургуулийн  Удирдах зөвлөлийн дарга бөгөөд үүсгэн байгуулагч ерөнхийлөгч юм. Тэрээр АНУ ын Дикинсоны улсын их сургуулийг бизнесийн  удирдлагын чиглэлээр бакалавр, Австралийн  Кюнсландын их сургуулийг аялал жуулчлалын  магистр, 2016 онд Харвардын их сургуулийн Жон Ф. Кэннэдигийн нэрэмжит төрийн удирдлагын  магистр зэргээр тус тус төгссөн. Сүүлийн 16 жил боловсролын салбарт тасралтгүй ажиллаж манлайлал, стратеги,  байгууллагын хөгжлийн сэдвээр бакалавр, магистрын түвшинд хичээл заадаг. Америкт болон  Тайваньд суралцах боломж бэстсэллэр номуудын  зохиогч бөгөөд “Глобал СИӨ“, “Глобал Удирдагч“  телевизийн төслүүдийг санаачлан ажилласан. Харвардын жинхэнэ манлайллын хөтөлбөрийг  Монголдоо нутагшуулж уг хөтөлбөрийг анхлан  магистрын түвшний хөгжлийн хөтөлбөр болгон  хөгжүүлэн ажиллаж байна. Б.Отгонбат нь Глобал Удирдагч их сургуулийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод уялдуулан стратегийн зорилтуудын хэрэгжилтэнд хяналт тавьж удирдлагаар ханган ажилладаг. ГУИС-ийн хөрөнгө оруулалтын төслүүд, гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах ажлуудыг хариуцан ажилладаг.


solongo

Г. Солонго, Гүйцэтгэх Захирал

Г. Солонгонь Глобал Удирдагч Их Сургуулийн  Гүйцэтгэх захирлаар 2019 оноос хойш ажиллаж байна. 1998 – 2002 АНУ-ын Висконсин мужийн Hamilton High ахлах сургуулийг төгссөн. 2002 –  2006 Virginia мужийн Maryland Их Сургуулийг  Бизнесийн Удирдлага чиглэлээр бакалаврын зэрэг,  2017-2018 Глобал Удирдагч Их Сургуульд Бизнесийн  удирдлагын магистрын зэрэг, 2019 онд Боловсролын  Их Сургуулийн Боловсролын Удирдлагын докторын хөтөлбөр суралцаж байна. Англи хэлний мэргэшсэн ТЭСОЛ зэрэгтэй. ГУИС-ийн элсэлт, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаас гадна сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг ханган ажилладаг.


bilguun

Ж. Билгүүн, Санхүү Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал

Ж. Билгүүн нь 2003 онд Мандах Бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 2009 онд АНУ-ын Тексаркана коллежийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Мантаг ХЗХ-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд 2010 оноос ГУИС-ийн санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Сургуулийн жилийн төсвийн төлөвлөгөөг гаргаж санхүү, үйлчилгээний албыг өдөр тутмын удирдлагаар хангаж ажилладаг.


badralmaa

Р. Бадралмаа, Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны Дарга

Р. Бадралмаа нь ГУИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны даргын үүрэгт ажлыг эрхэлж байна. 1996- 1999 онуудад  Шинэ Зеаланд улсын Вайкатогийн их сургуульд магистрын зэрэг олгох сургалтанд суралцаж дүүргээд Стратегийн удирдлага болон Хүний нөөцийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Удирдлагын академид менежмент, стратегийн менежмент, хүний нөөцийн удирдлагын багш, СБЗА-ны даргаар 2005-2010 онуудад ажилласан. Удирдлагын Академийн докторын зэрэг олгох сургалтанд элсэн орж суралцаж дүүргээд Төрийн захиргааны менежментийн докторын зэрэг хамгаалсан. Менежментийн чиглэлээр олон улсын болоод үндэсний хэмжээний зөвлөхийн сертификаттай, төр, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг оношлох, сайжруулах мэргэжлийн менежментийн зөвлөгөө өгөх, хувь хүний хөгжил, байгууллагын хөгжил, соёл, гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг.


narmandakh

Д. Нармандах, Ахисан түвшний сургуулийн захирал

Д. Нармандах нь ХААИС-ийг зоотехникч, Англи хэлний коллежийг англи хэлний орчуулагч мэргэжлээр, ХААИС-д хөдөө аж ахуйн ухааны магистрын зэрэг, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд магистр, докторын сургалтад суралцан төгсөж “Монгол, англи хэлэнд талархал илэрхийлэх нь” сэдвээр хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Д. Нармандах нь шинжлэх ухаан, боловсролын боловсролын салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. БНТУлсын Ойрх Дорнодын Техникийн их сургууль (METU)-д зочин профессор, Лондоны багшийн дээд сургуульд англи хэлний багшаар ажиллахаас гадна Англи улсын Лондон хотод Оксфорд олон улсын боловсролын сургуульд багшлах ажлын дадлага хийсэн. Дээд боловсролын байгууллагын болон хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг сайжруулах, магадлан итгэмжлэхэд шинжээчээр оролцон ажилладаг. Гадаад хэл шинжлэл, прагматик хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, англи хэл судлал, насан туршийн боловсрол, дээд боловсролын чиглэлээр судалгааны ажил хийдэг. ГУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирлаар ажиллаж байна.


anargul

К. Анаргүл, Анагаах Ухааны Сургуулийн Захирал

К. Анаргүл нь Монгол Улсын хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч бөгөөд эрүүл мэнд, боловсролын салбарт тасралтгүй 40 жил ажиллаж байна. ОХУ-ын Санкт-Петербург хотын С.М.Кировын нэрэмжит цэргийн эмнэлгийн академид “Мухар олгойн цочмог үрэвсэлт өвчний хүндрэлийн оношилгоо, эмчилгээ” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг (Ph.D), “Хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэлт өвчний оношилгоо, эмчилгээний асуудал” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалсан. 2018 оноос ГУИС-ийн АУ-ны салбар сургуулийн захирлаар ажиллаж байна.


surenkhai

Т. Сүрэнхай, Сувилахуйн Сургуулийн Захирал

Клиникийн профессор Т. Сүрэнхай нь ЭМБУ-ын магистр, Сувилахуйн удирдлага судлалаар мэргэшсэн, НЭМ-ийн Сувилахуй судлал мэргэжил дээшлүүлсэн. Сувилахуйн удирдлага, төрөлжсөн сувилахуйн судлалаар ОХУ, БНХАУ, БНСУ, БНВАУ, Малайз, Тайван, Япон, Сингапур улсад туршлага судалсан. Эрүүл мэнд, Боловсролын төр болон төрийн бус байгууллагад тасралтгүй 43 жил хөдөлмөрлөж байна. ГУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирлаар 2017 оноос ажиллаж байна.


dulguun

Э. Дөлгөөн, Бизнесийн Сургуулийн Захирал

Э. Дөлгөөн нь  боловсролын салбарт  тасралтгүй15 жил ажиллаж байна.  ОХУ-н Москва хотын Патрис Лумумбын нэрэмжит Улс түмний Найрамдлын их сургуулийн эдийн засгийн сургуулийг 2005 онд магистрийн зэрэг, 2013 онд тус сургуульд  “Үндэстний эдийн засгийн өрсөлдөх чадварын гол асуудал нь нөөцийн хэмнэлт”  сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2014 оноос Глобал Удирдагч Их сургуульд ахлах багш, 2019 оноос Бизнесийн сургуулийн захиралаар ажиллаж байна.


otgon

Т. Отгон, Хууль Зүйн Сургуулийн Захирал

Тогвооны Отгон нь эрх зүйч, хэл бичгийн ухааны доктор профессор юм. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуулийг монгол хэл утга зохиолын багш, судлаач бакалавр, 2006 онд эрхзүйч бакалавр, 2000 онд ШУА-ийн Улаанбаатарын Их сургуулийг утга зохиолын магистр, 2014 онд МУИС-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Шинжээч НЭЗДС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн багш, СУИС-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ХИС-ийн харьяа Билиг Хууль зүйн дээд сургуулийн захирал, ХЗЯ-ы Хууль зүйн туслалцааны төвийн захирал, МУЭИС-ийн хэл, соёлын эрдмийн сургуулийн захирал, БНХАУ-ын ӨМӨЗО Хөлөнбуйр дээд сургуульд зочин профессор зэрэг ажлын туршлагатай. Тэрээр Глобал Удирдагч Их Сургуулийн Хууль Зүйн салбар сургуулийн захирлаар ажиллаж байна.


erkhembayar

Г. Эрхэмбаяр, Хүмүүнлэгийн Сургуулийн Захирал

Г. Эрхэмбаяр нь Глобал Удирдагч Их Сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирлаар 2020 оноос эхлэн ажиллаж байна. 2008-2012 оны хооронд МУБИС-ийн Түүх Нийгмийн ухааны сургуульд Түүх-Нийгэм  судлалын  багш  мэргэжлээр төгссөн. 2012-2014 МУБИС-ийн Түүх Нийгмийн ухааны сургуульд “1640 оны Тарвагатайн Халх-Ойрадын чуулганы түүхийн асуудлууд” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. 2016 оноос Докторантурт элсэн суралцаж байна. Заах арга зүйч, эрх зүйн түүх судлаач, манж, тод, төвд, худам үсгийн эх бичгийн судалгаа хийдэг. ГУИС-ийн Хүмүүнлэгийн бүрэлдэхүүн сургуулийн элсэлт, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаас гадна сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны менежментийг ханган ажилладаг.