


Глобал Удирдагч Их Сургууль/Global Leadership University Хүмүүнлэгийн Салбар Сургуулиас зохион байгуулагдсан төрийн өмчит ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг сорих, сурах идэвх сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан англи хэлний эсээ бичлэг, илтгэлийн тэмцээн 2024 оны 5 сарын 6 ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 17 сурагч оролцсоноос
Эсээ бичлэгийн уралдаанд оролцогчид ГУИС дээр ирж, өгөгдсөн сэдвээр 400 үгтэй эсээг 60 минутад бичин оролцож, эхний 3 байр шалгарууллаа:
1-р байр Б.Хишигжаргал 5-р сургууль Өргөмжлөл, 2,000,000 төгрөгний сургалтын тэтгэлэг
2-р байр Б.Тэмүүлэй 52-сургууль Өргөмжлөл, 2,000,000 төгрөгний сургалтын тэтгэлэг
3-р байр Ц.Тэнгис Оюуны оньс Өргөмжлөл, 2,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэгээр тус тус шагнагдлаа.
Англи хэлний илтгэлийн тэмцээнд өгөгдсөн сэдвүүдээс сонгон 5 минутанд илтгэл тавин оролцлон
1-р байр Б.Тэмүүлэй 52-сургууль Өргөмжлөл, 2,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг
2-р байр Б.Нандинцэцэг Батсүмбэр ЕБС Өргөмжлөл, 2,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг
3-р байр Б.Хишигжаргал 5-р сургууль Өргөмжлөл, 2,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэгээр тус тус шагнагдлаа.






