Ахисан түвшний сургууль (АТС) нь 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын удирдлага, бизнесийн удирдлага, менежмент (эрүүл мэндийн), эрх зүй, сэтгүүл зүйн магистрын 5, боловсролын удирдлага, бизнесийн удирдлагын докторын 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.
Тус сургуулийн магистр, докторын хөтөлбөрт БНХАУ-ын 60 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд АТС нь тэдэнд зориулж хичээлүүдийг англи хэл дээр явуулж байгаа билээ. Энэ хичээлийн жилээс зуны улирлын танхимын сургалтыг ГУИС-ийн хичээлийн байранд эхлүүлсэн бөгөөд энэ зуны улиралд ГУИС-ийн үүсгэн байгуулагч, ГУИС-ийн УЗ-ийн дарга, АНУ-ын Пенсилванийн их сургуулийн докторант Б.Отгонбат, доктор, профессор Д.Нармандах, доктор, дэд профессор Ю.Хорлоо нар хичээлүүдийг англи хэл дээр хөтлөн явууллаа.
Зуны улирын сургалтад боловсролын удирдлага, бизнесийн удирдлагын магистр, докторын сургалтад БНХАУ-аас ирж суралцаж буй 40 гаруй магистрант, докторант амжилттай хамрагдлаа.
Бид суралцагчиддаа зориулж Монгол орны орны түүх, соёл, ёс заншлаас суралцах өдөрлөгийг Хэнтий аймгийн Жаргалт хаан суманд зохион байгууллаа. Суралцагчид маань танхимд суралцаж онолын мэдлэг эзэмшихээс гадна эрдэмтэн профессоруудын сонирхолтой хичээл, Монголын орны үзэсгэлэнт байгаль, цэнгэг агаар, цэлмэг тэнгэр, Монгол түмний найрсаг, зочломтгой, тусч зан чанар, өв соёлын гайхамшгийг бахдан баярласан сайхан сургалт болж өндөрлөлөө.
ТА БҮХЭНДЭЭ СУРЛАГЫН ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.
АТС – ИЙН ХАМТ ОЛОН