
ГУИС-ийн Ахисан түвшний сургуулийн магистрант, докторантуудын дунд улирал тутам зохион байгуулагдаж ирсэн, 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын Эрдэм шинжилгээний хурал “Боловсролын шинэчлэл: Манлайлал” нэрийн дор 2025 оны 01-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлаар боловсролын удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, эрүүл мэндийн менежментийн магистрант, докторантууд монгол, англи хэл дээр нийт 27 судлаач оюутан 19 илтгэл ирүүлж амжилттай хэлэлцүүллээ.
“Ахмад настны цогц тусламж үйлчилгээний хэргцээг харьцуулсан үнэлсэн зарим дүнгээс” судалгааны ажлаар боловсролын удирдлагын докторант Л.Ганчимэг тэргүүн байр, “Research on Creating a Scientific Research Innovation Environment for Young University Teachers Based on Organizational Climate Theory” судалгааны ажлаар боловсролын удирдлагын докторант Liu Gaohan дэд байр, “Хот суурин газрын дахин төлөвлөлтөд оролцогч иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт судалгааны ажлаар эрх зүйн магистрант Д.Болормаа гуравдугаар байр, судалгааны ажлаар тэргүүн байр, “Ээлж сувилгааны сувилагчдын нойрны чанар, үр дагаврыг судлах нь” сэдэвт судалгааны ажлаар эрүүл мэндийн менежментийн магистрант Б. Оюунтунгалаг тусгай байрыu тус тус эзэллээ.



Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж ирүүлсэн, илтгэл тавьж хэлэлцүүлж идэвхтэй оролцсон магистрант, докторантуудадад сертификат, байр эзэлсэн өргөмжлөл олголоо.
Судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг удирдан чиглүүлсэн бүх профессор багш нартаа болон судалгааны ажлын үнэтэй санал, зөвлөгөө өгч шүүгчээр ажилласан доктор (Ph.D), профессор Д.Нармандах, доктор (Ph.D), дэд профессор Л. Алтансувд нартаа талархал илэрхийлье. АТС-ийн нийт багш, оюутан, АТССА-ны ажилтнууд бидний ажлыг тусалж дэжсэн бүх хүмүүст баярлалаа.
Эрдэм номын үйлс дэлгэрэх болтугай.
ГУИС, Ахисан түвшний сургууль
