ГУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2-р хуралдаан 2024 оны 02-р сарын 15-ны өдөр гишүүдийн 84%-ийн ирцтэй болж өндөрлөлөө.
Хуралдаанаар ГУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Клиникийн профессорт тавигдах шаардлагыг нэмж оруулах), ШУТС-аас зарласан төслийн шалгаруулалтад ГУИС-иас оролцох төслүүдийн танилцуулга, ГУИС-ийн профессор, дэд профессор, клиникийн профессор цолд нэр дэвшигчдийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
ГУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн хурлаас ГУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Ахисан түвшний сургууль, Нийгмийн эрүүл мэндийн төвийн хамтарсан 3 төсөл, Бизнесийн сургуулийн 1 төсөл нийт 4 төслийн төслийг хэлэлцэж, ШУТС-ийн төслийн шалгаруулалтад илгээхээр дэмжив.
ГУИС-ийн профессор, дэд профессор, клиникийн профессор цолд нэр дэвшигчдийг хэлэлцэж, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Намсрайн Цэдэвсүрэнд “ГУИС-ийн Профессор” цол, Хууль зүйн сургуулийн захирал Базарсадын Жаргалсайхан, Ахисан түвшний сургуулийн багш Уртнасангийн Цэвэгмид, Чимэддамбын Оюун, Хүмүүнлэгийн сургуулийн багш Төмөр-Очирын Нармандах нарт “ГУИС-ийн Дэд профессор” цол, Сувилахуйн сургуулийн багш Сувдын Оюунгэрэл, Чойжирын Оюунчимэг нарт “ГУИС-ийн Клиникийн профессор” цол олгохоор шийдвэрлэлээ.
Төсөл бичиж ирүүлсэн төслийн багийн ахлагч, доктор (Sc.D) профессор Н.Удвал, доктор (Ph.D) дэд профессор С.Отгонсүрэн, төслийн багуудын хамт олон болон ГУИС-ийн профессор, дэд профессор, клиникийн профессор цол хүртсэн нийт эрдэмтэн багш нартаа халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Хуралдаанд идэвхтэй оролцсон Эрдмийн зөвлөлийн эрхэм гишүүддээ талархаж буйгаа илэрхийлье.
ГУИС-ИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ