
ГУИС-ийн Ахисан түвшний сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын Эрдмийн баяр-магистрын төгсөлтийн ёслолын ажиллалаа 2024 оны 06-р сарын 14-ны өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Тус сургуульд боловсролын удирдлагын 105, бизнесийн удирдлагын 14, хууль зүйн 27 нийт 146 хүн магистрын сургалтыг амжилттай төгссөн бөгөөд төгсөгчдөд магистрын зэргийн диплом, энгэрийн тэмдгийг гардуулав. Боловсролын удирдлага мэргэжлээр 5 БНХАУ-ын иргэн магистрын судалгааны ажил бичиж сургуулиа амжилттай төгссөн нь онцлох үйл явдал боллоо.



Сурлага, хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлсан боловсролын удирдлагын Сүрэнжавын Болормаа, бизнесийн удирдлагын Шийнэнгийн Золзаяа, эрх зүйн Мандахын Даариймаа нар сургуулийн “ШИЛДЭГ СУДЛААЧ”, боловсролын удирдлагын Нанзаддоржийн Замбалгарав, бизнесийн удирдлагын Батаагийн Шүрэнчимэг, эрх зүйн Лхагважавын Золбоо нар сургуулийн “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ”-өөр шалгарч өргөмжлөл гардан авлаа.
Төсөгчдөдөө хандаж ГУИС-ийн захирал Г.Солонго, Ахисан түвшний сургуулийн захирал доктор, профессор Д. Нармандах нар баяр хүргэж, сургамжийн үг хэлж, төгсөгчдийг төлөөлж боловсролын удирдлагын төгсөгч Н.Замбалгарав, эрх зүйн төгсөгч Ш.Золзаяа, бизнесийн удирдлагын төгсөгч Л.Золбоо гадаад оюутны төлөөлөл боловсролын удирдлагын төгсөгч Тан Юэ (Tan Yue) нр сургууль хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.




Нийт төгсөгчид, эрдэмтэн профессорууд, сургуулийн хамт олон, гэр бүлийнхэн болон хүрэлцэн ирсэн зочиддоо зориулж боловсролын удирдлагын төгсөгч БНХАУ-ын иргэн Цао Мин Ю, Му Дүн Шиан, Тан Юэ, Ху Хао нар урлагийн тоглолт үзүүлж бэлэг барилаа.
Эрдэм номын их санд аялж ихийг бүтээх чин хүсэл өвөртлөн төгсч буй эрхэм хайрт төгсөгчиддөө халуун баяр хүргэж, ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.
Ахисан түвшний сургууль