Товч танилцуулга

nomiin san 1

ГУИС-ийн номын сангийн товч танилцуулга:

2024-11-08.

         ГУИС-ийн оюуны банк болсон Номын сан нь 2007 онд байгуулагдсан.Тус номын сан нь одоогоор 8198 нэр төрлийн, 15888 ширхэг, 94.562.569.74 төгрөгийн үндсэн сан хөмрөгтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

         Номын сан нь: –      Багаар ажиллах тэнхим

  • Уншлагын  тэнхим гэсэн хоёр тэнхимээр доорх үйлчилгээг үзүүлдэг.
  • Гэрээр олгох үйлчилгээ
  • Цахим /онлайн/    -“-
  • Лавлагаа ном зй    -“-
  • Ховор болон цөөн тоотой номын
  • Оюутнуудын бүтээл
  • Бүртгэл үүсгэх буюу эрх сунгах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

         Тус номын сангийн сан хөмрөгт байгаа ном, сурах бичиг, материал, хэрэглэгдэхүүнүүдийг шинжлэх ухааны бүх салбараар,  хэлээр нь ангилан байршуулан үйлчилдэг.                                                                                                         

Ажиллах Цагийн Хуваарь:

Даваа – Баасан гаригт: 09 – 19.00 цаг

Бямба гаригт: 09 – 16 цаг

Номын сангийн үйлчилгээний төрөл

nomiin san 2

1. ГЭРЭЭР ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Гэрээр ном авч явахдаа бүртгэл үүсгүүлж /карт нээлгэн/, иргэний үнэмлэхээр
  • Нэг оюутан гурван ширхэг номыг гурав хоногоор авч явах эрх үүсдэг
  • Гэрээр ном олгох хугацаа гурав хоног байна.Хугацаа хэтэрсэн тохиолдолд оюутанд ёс зүйн хариуцлага гэж хоногийн 500 төгрөгийн алданги тооцдог бөгөөд энэ мөнгийг хуримтлуулж номын санд хэрэгтэй ном, хэрэглэгдэхүүнийг авдаг.
  • Хариуцлагаа ойлгож алданги төлөөгүй тохиолдолд номын сангаар гэрээр ном авах эрхийг нь түр /3-6 сараар/хаадаг.
  • Ховор болон толь бичиг, цөөн хувьтай номуудыг гэрээр олгохгүйгээр зөвхөн тэнхимээр үйлчилдэг

2. УНШЛАГЫН ТАНХИМААР ҮЙЛЧЛЭХ

  •  УНШЛАГЫН ТЭНХИМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
  •        Энэ тэнхим нь багш, оюутнуудад үйлчилгээг ойртуулах, аливаа чирэгдэлгүй шуурхай, богино хугацаанд олон оюутанд зэрэг үйлчлэх явдал юм.Уншлагын тэнхим буюу чөлөөт сонголтоор авсан номоо заавал номын санч-мэдээллийн ажилтанд бүртгүүлж ашиглана.Энэ нь номын сангийн тайлан тооцоог үнэн зөв гаргахад чухал үүрэгтэй.
  •          Уншлагаар ашиглаж байгаа ном, сурах бичиг, материал, хэрэглэгдэхүүнүүдийг ариг гамтай ашиглах бөгөөд зурж тэмдэглэх, нугалах, урж тасдахыг хатуу хориглоно.
  •          Уншлагын тэнхимээр ашиглаж байгаа ном, сурах бичиг, материалыг номын санч-мэдээллийн ажилтаны зөвшөөрөлгүйгээр авч гарахыг хатуу цээрлэнэ.
  •          Номын сангийн үйлчилгээ авахдаа үнэ төлбөргүй карт нээлгэн, номын сангийн код буюу дугаар авч үйлчлүүлнэ.
  •          Уншлагын тэнхимд утсаар ярих, чимээ гаргах, хоорондоо ярих, хог орхих, хоол унд идэхийг хатуу хориглоно.

ЦАХИМ /ОНЛАЙН/ ҮЙЛЧИЛГЭЭ

  • ЦАХИМ /ОНЛАЙН/ ҮЙЛЧИЛГЭЭ:
  • Өөрийн сургуулийн Номын сангийн электрон каталог буюу glu.Lib4U.net цахим хаягаар орж ном, сурах бичиг, оюутны бүтээл, сэтгүүлийг хайх боломжтой.
  • 2.Нийтэд нээлттэй цахим номын сайт:https//mongolmedleg.org/category/hunii-hogjil/health/
  • 3.Үндэсний мэдээллийн портал:http://mongolcom.mn/I/healthy
  • 4.ШУТехнологийн сан:http//www.stf.mn/home/c/30732 гэх мэт онлайн сайтуудаас  ашиглаж болдог.

НОМЫН САНД БҮРТГЭХ, КАРТ НЭЭХ /ЭРХ СУНГАХ/

  • Иргэний үнэмлэх /хуулбар/
  • 1 хувь цээж зураг
  • Номын сангаас өгөх оюутны дугаартай код авна.
  • Сар бүрийн 20-нд карт гарна.