ГУИС нь БСШУЯ-ны сургалтын ажил эрхлэх 970108 тоот тусгай зөвшөөрлийн дагуу дараах хөтөлбөрийн хүрээнд сургалтын ажил эрхэлж байна. Үүнд:

  • Бизнесийн удирдлага
  • Хүмүүнлэгийн ухаан
  • Анагаах ухаан
  • Сувилахуй ухаан
  • Хууль, эрх зүйн боловсрол олгох сургалтын хөтөлбөр

Боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүд нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдтэй байна.

Хүснэгт 1. Сургалтын төрөл, мэргэжил, хэлбэр, хугацаа

 

Төрөл

Индекс

Мэргэжил

Хэлбэр

Хугацаа

1

Докторын зэрэг олгох сургалт

 

1.Бизнесийн удирдлага

2.Боловсролын удирдлага

Өдөр

3 -5 жил

Экстернат

2

Магистрын зэрэг олгох сургалт

 

1.Бизнесийн удирдлага

Өдөр

Эчнээ

Гараг

Зайн

1.5 – 2,5 жил

 

2.Боловсролын удирдлага

 

3.Эрүүл мэндийн бодлого, удирдлага

 

4.Хууль

 

5.Сэтгүүл зүй

3

Бакалаврын зэрэг олгох сургалт

041101

1.Нягтлан бодох бүртгэл

Өдөр

2.5 – 6 жил

041201

2.Санхүү

041203

3.Банк

041301

4.Бизнесийн удирдлага

041302

5.Менежмент

041304

6.Аялал жуулчлалын менежмент

061201

7.Компьютерын сүлжээ

011407

8.Багш, монгол хэл-уран зохиол

011403

9.Багш, нийгмийн ухааны боловсрол

011409

10.Багш, гадаад хэл

023101

11.Гадаад хэлний орчуулагч

032101

12.Сэтгүүл зүй

04101

13.Эрх зүй

091201

14.Анагаах

091301

15.Сувилахуй

4

Удирдлагын боловсрол

 

Удирдлагын асуудал, кэйс судалгаатай сургалт

Хоног цагаар

1-5 хоног

5

Тасралтгүй боловсрол

 

Тусгай хөтөлбөртэй сургалт

Хоног, цагаар

1-2 долоо хоног

Суралцах хэлбэр нь өдөр, орой, эчнээ, экстернат, зайн гэсэн хэлбэрээр тус тус хичээллэнэ.

  • Өдрөөр суралцах суралцагч нь долоо хоногийн ажлын 5 өдөр 8.00 -17.00 цагийн хооронд танхимд хичээллэх хэлбэр
  • Оройгоор суралцах суралцагч нь долоо хоногийн өдөр бүр 17.00-20.00 цагийн хооронд танхимд хичээллэх хэлбэр,
  • Гарагаар суралцах суралцагч нь долоо хоногийн бямба гарагт 9.00-18.00 цаг ийн хооронд танхимаар хичээллэх хэлбэр
  • Эчнээгээр суралцах суралцагч нь тухайн хичээлийн 30 хүртэл хувийг танхимаар авч, үлдсэн 70 хувийг бие даан суралцах хэлбэр
  • Экстернатаар суралцах суралцагч нь докторын зэрэг горилох бүтээлийн 60 доошгүй хувийг бие даан гүйцэтгэсэн тохиолдолд шаардлагатай кредит цагийн тодорхой хувийг хангах болзол биелүүлсэн гэж үзээд танхимд хичээллэхгүйгээр кредит цагаа биелүүлэх
  • Зайн сургалтаар суралцах суралцагч нь сургалтын төлөвлөгөөнд байгаа судлах хичээлүүдийг сургуулийн санал болгож байгаа хэлбэрээр зайнаас хичээллэх

Удирдлагын болоод тасралтгүй боловсролын төвөөр дамжуулан явуулах сургалтууд нь цаг үеийн шаардлагад нийцсэн, кэйс судалгаанд суурилсан зорилтод сургалтуудыг  сургуулийн хичээлийн байр болон тухайн аймаг, нийслэл, сум дүүрэг, төр, төрийн бус, бизнесийн байгууллагын байранд батлагдсан хөтөлбөрийн дагуу 1-5 хоног, 1-2 долоо хоногоор зохион байгуулна.