
ГУИС-ийн 15 жилийн ойд зориулан салбар сургууль бүрээс үлгэр жишээ, бусдыг жинхэнэ манлайлах, хөдөлмөрч зөв хандлагатай тэргүүний оюутнуудыг тодруулах, хөдөлмөрч санал санаачлагатай оюутнуудынхаа хүчийг нэгтгэх, тэднийг бусад оюутнуудад үлгэр дуурайлал үзүүлэх боломжийг хангах зорилготой “Онцлох оюутны хөтөлбөр”-ийн 2021-2022 оны шалгаруулалт болж дууслаа.




