
Удаах сургууль National Ilan University Глобал Удирдагч Их Сургууль/Global Leadership University хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн шилдэг сургуулиуд төслийг хэрэгжүүлж анхны аялал ийн эхэллээ. Үндэсний Илан их сургуулийн кампусаар орж механик инженерийн сургуулийн сургалттай танилцав. Сансрын технологийн чиглэлээр дагнан судалгаа хийж, лабораторийн профессор нь дэлхийн хамгийн их ишлэгдсэн эрдэмтний нэгээр шалгарчээ. Энэтхэг голдуу оюутнууд эрдэмд шамдаж идэвхийлэн бидэнд ярилцлага өгөхөөр жагсчихав. Мэдээлэл технологиор Энэтхэг улс дэлхийд энгэрт яваа. Энэтхэгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь яах аргагүй Мэдээлэл Технологийн салбар. Энэтхэгийн Мэдээлэл технологийн салбар дэлхийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх бренд имижээ аль хэдийн бүрдүүлж сайжруулж чадсан. Энэтхэгийн Мэдээлэл Технологийн салбар нь Программ хангамжийн үйлдвэрлэл болон Мэдээлэл Технологийн үйлчилгээ (ITES нь аутсорсинг) гэсэн 2 салбараас бүрддэг. Энэтхэг нь программ хангамжийн хөгжлийн суурийг тавьсан гэж үздэг төдийгүй Мэдээлэл Технологийн үйлчилгээний хамгийн тохиромжтой газар гэгддэг. Тайванд оюутнуудаа олноор илгээсэн нь дэлхийн энэтэй сургалттай лабораторитой багш нартайг нь тоож сонголтоо хийжээ гэж ойлгосон.

























