
ГУИС-ийн санаачлагаар Дэлхийн шилдэг сургуулиуд төслийн хүрээнд Тайваны арван сургуулиар сурвалжилсан цуврал тэмдэглэлээ хүргэж байна. Эхний зочилсон сургууль, сурвалжлах сургууль 10 мянган оюутантай, хамгийн том кампустайгаараа алдаршсан, суралцах орчин төгс төдийгүй номын сан, дотуур байр, спортын олон цогцолбортой National Dong Hwa University! Гадаа +27 хэм! Халуун ч камерийн хөлөө үүрээд харагдах олон гайхамшигийг нүдэндээ дурандаа утсандаа барлан үлдээх үүрэг оногдов манай сурвалжлах багийнханд! Энд суралцаж буй Тайланд Индонези Монгол оюутнуудтай уулзаж ярилцлаа. Профессор, хатагтай Ming- Chien Su сургуулиа бидэнд танилцуулсан. Энд 28 монгол оюутнууд суралцдаг. Монгол оюутнууд Тайваны Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж сар бүр 700-800 ам долларын тэтгэлэг авдаг ажээ. Тайваны Засгийн газрын тэтгэлэг авах өндөр шалгууртай, сурлагын оноо дориун, хэлний өндөр мэдлэг. Сургуулийнх нь уриа Дэлхийг хар! Дэлхийд харагд! Үнэхээр дэлхийн хэмжээнд бэлтгэж дэлхийд танигдах эхлэл эндээс тавигдах итгэлээ бүрэн бэхэлж болох юм байна.
Цаашид ГУИС болон NDHU нь ахисан түвшинд хамтарсан докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал солилцож ярилцав. Монгол оюутнуудад олон сайхан боломж олгосон энэхүү гайхалтай сургууль аварга том байгууламжуудаараа тэргүүлдэг, дэлхийн топ 500 сургуулийн нэгд тооцогддог юм. Хуалианы аялал жуулчлалын хотоос энэхүү зураглалыг хүргэж байна. Яаж хөгждөг вэ гэвэл боловсролын байгууллагаа л бондойтол дэмждэг ажээ бөмбөрцөг даяар! Бид тус сургуульд суралцаж байгаа монгол болон бусад орноос ирсэн оюутнуудаас ярилцлага болон тус сургуулийн талаарх сурвалжлагаа бэлтгэн хүргэх болно.


























































