Сувилахуйн сургууль нь захирал, хөтөлбөр хариуцсан дэд захирал, тэнхимийн эрхлэгч, үндсэн, туслах багш, гэрээт багшийн бүрэлдэхүүнтэй, “Суурь сувилахуйн тэнхим”, “Төрөлжсөн сувилахуйн тэнхим” гэсэн бүтэц, зохион байгуулалтайгаар ажиллаж байна.
Багшлах бүрэлдэхүүний боловсролын байдлаар магистрын боловсролтой 15, Сувилагч мэргэжлийн “Тэргүүлэх“ зэрэгтэй 10, төрөлжсөн нарийн мэргэжлийн мэргэшсэн сувилагч 16, клиникийн профессор 2 их дээд сургуульд багшлах сурган заах арга зүйн сургалтанд 16 багш хамрагдсан. МУБИС-д боловсрол судлал, АШУҮИС-д сувилахуйн судлалын чиглэлээр хоёр багш докторантураар суралцаж байна.
Эрүүл мэнд болон боловсролын байгууллагад идэвх санаачилгатай ажилласан байдлыг үнэлэн Олон улсын Ф.Найтингелийн шагналт 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 3, Алтан гадас одонт 7, хөдөлмөрийн хүндэт медальт 2, ЭМ-ын салбарын тэргүүний ажилтан 13, Хөдөлмөр нийгэм хамгааллын тэргүүний ажилтан 2, Нийслэлийн тэргүүний ажилтан 1, Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан 8, МЗХ-ны “Тэргүүний залуу багш” медальт 1, “Алтан дэнлүү” Шилдгийн шилдэг сувилагч”-аар 6 шагнагдсан, ГУИС-ийн 2019 оны “Шилдэг хамт” олон, 2020 оны ГУИС-ийн “Онцлох багш”-аар Суурь сувилахуйн тэнхимийн багш Д.Энхдэлгэр шалгарсан, ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж буй бүрэлдэхүүн сургуулийнхан юм.