СБЗА нь Монгол улсад мөрдөгдөж байгаа боловсролын тухай хууль, дүрэм, журам,  сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, стратегийн зорилтуудын хүрээнд, сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг бодлогоор удирдаж, зохицуулж, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажилладаг.

Зорилт

  • Сургалтын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах
  • Суралцагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах
  • Оюутан болон эцэг эхийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
  •  Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх
  • Сургалтын тайлан мэдээ гаргах, хяналт тавих, үнэлэлт өгөх
  • Бүрэлдэхүүн сургуулиуд болон холбогдох яам болон хамтран ажилладаг байгууллагуудад мэдээлэл өгөх

Албаны чиг үүрэг

  • Сургалт, бүртгэл мэдээлэл, элсэлт, шилжих хөдөлгөөн, төгсөлт, багшийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
  • Суралцагчийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг хариуцлагатай ашиглах дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих.
  • Сургуулийн хэмжээний сургалтыг, нэгдсэн удирдлагаар хангаж, багшийн ажиллах, оюутны суралцах, хөгжих, төлөвших, үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Дээд боловсролын зэрэг олголтыг зохион байгуулах, диплом олголт хийж, хяналт тавина.
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, сургалтын анги танхимын хуваарилалт, хичээлийн хуваарьт хяналт тавих
  • Суралцагчийн сурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох яам, байгууллага, аж, ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
  • Багш нарын сургалтын цагийн ачаалалд хяналт тавих, тооцох, үнэлэлт дүгнэлт хийж, цаашид сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллах.

Холбоо барих

ГУИС–ийн 1 давхарт 101 тоот, Сургалтын Бодлого Зохицуулалтын Алба

И-мэйл: academicglu@gmail.com

Утас: +976 70131662