
Шинжү хот бол Тайваны цахиурын хөндий юм. Энд алдарт TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) компани байдаг бөгөөд судалгааны төвөө Үндэсний Цинхуа их сургуульд суурилан байгуулжээ. Үндэсний Цин Хуа Их Сургууль нь Тайваний Синчу дахь үндэсний олон нийтийн судалгааны их сургууль юм. 1911 онд Бээжинд байгуулагдсан, ерөнхийлөгч Мэй Ичигийн удирдлаган дор Хятадын иргэний дайны дараа Тайвань руу нүүж, 1956 онд дахин байгуулагдсан түүхтэй. Хойд Тайваны үзэсгэлэнт Шинжү хотод байрладаг, Тайваны өндөр технологийн зүрх нь гэдгээрээ алдартай, иж бүрэн судалгааны тэргүүлэгч их сургууль.
Монголдоо цахиурын хөндий байгуулах юмсан даа, дэлхийд гарчих ядаж хэд хэдэн компани бойжуулж гаргамаар байна. Монголчууд одоо хоорондоо өрсөлдөх биш дэлхийд гарч өрсөлдмөөр байна. 1000 инженер энд бэлдэхэд ч босоод ирнэ дээ…








