
Вэнзао Урсулины Хэлний Их Сургууль (өмнө нь Вэнзао Урсулины Хэлний Коллеж)-ийг Хятадын анхны хамба лам Луо Вэнзаогийн хүндэтгэлд нэрлэжээ.
Энэ нь 1966 онд Гэгээн Урсулагийн Ромын Холбооны эгч дүүс “Вэнзао Урсулины Орчин Үеийн Хэлний Бага Коллеж” нэртэйгээр байгуулагдсан. Байгуулагдсаныхаа эхэнд зөвхөн эмэгтэй оюутнуудад элсэлт авч байсан. 1980 онд Вэнзао анх эрэгтэй оюутнуудад үүдээ нээжээ. 1999 онд албан ёсоор “Вэнзао Урсулины Хэлний Коллеж” болж өөрчлөн байгуулагдсан. 2013 онд “Вэнзао Урсулины Хэлний Их Сургууль” нэртэй болжээ. Вэнзао Урсулины Хэлний Их Сургууль нь Тайваньд хэлний боловсрол олгох чиглэлээр мэргэшсэн цорын ганц их сургууль.
Их сургуулиудыг дэлхийд эрэмблэх нэг шалгуур бол хэрхэн гадаад оюутан, гадаад багш нарыг татаж байгаа, хичнээн хөтөлбөрийг Англи хэлээр зааж байгаа тухай ойлголт юм. Танхимын хичээлээс гадна олон орны оюутнуудтай цуг суралцах, холбоо харилцаагаа сайжруулах боломжтой байгаа нь Тайваний дээд боловсролын давуу талуудын нэг юм.



























