Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Ерөнхийлөгчийн нэрэмжит онцлох оюутны тэтгэлэг
Ерөнхийлөгчийн нэрэмжит онцлох оюутны тэтгэлэг нь сурлагын амжилт, оюутны манлайлах ур чадваруудад үндэслэн сургалтын төлбөрийн 25-100 хувьд олгоно. Энэхүү тэтгэлэгт оюутан нь жил бүр өрсөлдөх боломжтой.
Спорт, урлагийн тэтгэлэг
Улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд 1-3 байр эзэлсэн тамирчдад сургалтын төлбөрийн 100 хувь (эхний жилдээ) олгодог. Жил бүр тэтгэлгээ сунган суралцах нь тухайн оюутны оролцооноос хамаардаг.
ЭЕШ онооны тэтгэлэг
Элсэлтийн ерөнхий шалгалтанд авсан онооны дүнгээр тэтгэлэг олгогддог.
- 800 оноотой бол төлбөрийн 100 хувь (эхний жилдээ)
- 750 ба түүнээс дээш бол төлбөрийн 50 хувь (эхний жилдээ)
- 650 ба түүнээс дээш бол төлбөрийн 5 хувь (эхний жилдээ)
Орон нутгийн удирдлагын нэрэмжит тэтгэлэг
Аймаг, дүүрэг, орон нутгийн ЗДТГ, ИТХ болон бусад төрийн байгууллагуудын захиалгаар оюутан жил бүр сургадаг. Тэтгэлгийн хэмжээг гэрээний дагуу зохицуулдаг.
Гадаад тэтгэлэг
ГУИС-ийн хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудад шилжин суралцахад тухайн хүлээн авч буй сургуулийн тэтгэлэгт хамрагдаж боломжтой. Тэтгэлгийн хэмжээ, нөхцөл болон хугацааг тухайн гадаадын сургууль шийддэг.
- IELTS 5.5 бол 50 хувь сургалтын төлбөрийн тэтгэлэг
- IELTS 6.0 бол 60 хувь сургалтын төлбөрийн тэтгэлэг (Тайвань, Солонгос, АНУ)
- IELTS 8.0 бол 100 хувь сургалтын төлбөр, стипенд, оюутны байр (Тайвань, Солонгос, АНУ)
- TOPIK 6.0 бол Солонгос улсад 100 төлбөрийн тэтгэлэг
- HSK 6.0 бол 100 хувь сургалтын төлбөр, стипенд, оюутны байр (Тайвань)
Гадаадын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд дараах цахим линкээр бүртгүүлнэ:
Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах бол
Сургалтын бодлого зохицуулалтын алба: academicglu@gmail.com
Утас: +976 70131662
Гадаад тэтгэлгүүдийн талаар мэдээлэл авах бол цахим линкээр бүртгүүлж мэдээлэл авна уу: Бүртгүүлэх
ОУБОСА алба: oieeglu@gmail.com
Утас: +976 94041662
ГУИС-ийн байр 1 давхарт 101 тоот, Гадаад харилцааны алба
Буцалтгүй тусламж, Оюутны хөгжлийн зээл
Оюутны Хөгжлийн Зээл
Манай сургуулийн суралцагчид оюутны хөгжлийн зээлэнд хамрагдах боломжтой. Энэ зээлэнд хамрагдах хүсэлтэй оюутан нь дараах шаардлагыг бүрэн хангасан байна. Үүнд:
- Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2.8-аас доошгүй байх /шинээр элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх ба үүнийг зөвхөн эхний улиралд харгалзана./
- Магистрант, докторант бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3.2-оос доошгүй байх /шинээр элсэгчийн хувьд дипломын голч дүн (ҮГД) 3.2-оос доошгүй байх/
- Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах
Зээл авах хүсэлтэй оюутнууд дараах баримт бичгийг бүрдүүлж сургалтын бодлого зохицуулалтын албанд ирүүлнэ. Үүнд:
- Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт бөглөх /Маягтын асуулга бүрийг тодорхой бөглөж, арын хуудсанд өргөдлөө бичнэ, өргөдлийн дор овог, нэр, регистрийн дугаар, гар утасны дугаарыг бичнэ./
Дараах линкээр орж өргөдлийн маягтаа татаж авна уу. МАЯГТ ТАТАХ - Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ бичих (өөрийн овог, нэр, огноог заавал бичих).
- Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
- Бакалаврын суралцагч ЭЕШ-ын батламжийн хуулбар
- Магистр, докторын суралцагч дипломын хуулбар
Зээл авах хүсэлтэй оюутнууд бүрдүүлсэн баримт бичгийг шаардлагын дагуу бүрэн бүрдүүлж сургалтын бодлого зохицуулалтын газрын оюутан хариуцсан ажилтанд зарлагдсан хугацаанд өөрийн биеэр өгнө.
Буцалтгүй тусламж
Манай сургуульд элсэн орсон дараах суралцагчид Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжинд хамрагдах бололцоотой. Энэ нь:
- 4.1.1. Бүтэн өнчин суралцагч
- 4.1.2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын суралцагч
- 4.1.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- 4.1.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
- 4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн
- 4.1.8. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч зэрэг заалтуудын аль нэгээр өдрийн ангид суралцагч бол БЗС-аас буцалтгүй тусламж олгоно.
Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар сурах оюутан дараах материалыг бүрдүүлсэн байна. Энэ нь:
Бүтэн өнчин суралцагч
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эх нас барсныг гэрчлэх бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (50 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай байх, 2020 оны 8 дугаар сараас хойш, хүчинтэй хугацаатай байх)
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эхийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Эцэг, эхийн хоёулангийн нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50-иас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч
- Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Хөдөлмөрийн чадварын бүрэн алдалт буюу 70 хувиас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Нэг өрхийн гурван суралцагчийн нэг
- Гурван суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Гурван суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
- Гурван суралцагчийн суралцаж буй сургуулийн тодорхойлолтууд
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Цаатан өрхийн суралцагч
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Багийн засаг даргын тодорхойлолт /Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн баруун, зүүн тайгад цаа маллан амьдарч буй тухай/
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
Энэхүү журам нь 2 дахь удаагаа бакалаврын хөтөлбөрт суралцагчид хамаарахгүй. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар сурах оюутны бүрдүүлэх материалыг зарлагдсан хугацаанд сургалтын бодлого зохицуулалтын газрын оюутан хариуцсан ажилтанд өөрийн биеэр өгнө.
Тайлбар:
- БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар намрын улиралд 12, хаврын улиралд 18 кредитийн төлбөрийн санхүүжилт БЗС-аас ордог ба сонгосон кредитийн зөрүүг оюутан хувиараа урьдчилан төлдөг болно.
- БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдсан, эсэх талаар эцсийн шийдвэрийг 2020 оны 9-10 дугаар сард БЗС-д материалаа шалгуулан, хяналтын тоонд багтаан санхүүжилтийн тооцоог баталгаажуулсны дараагаар гаргана.
Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжтай холбоотой мэдээлэл авах бол
Сургалтын бодлого зохицуулалтын алба:
И-мэйл хаяг: academicglu@gmail.com
Холбоо барих утас: +976 70131662