
Тайваний дээд боловсролын нэг гайхамшигт ололт бол хувийн хэвшлийн оролцоо дэмжлэг юм. Far Eastern Group нь Yuan Ze их сургуулийг 1989 онд байгуулсан нь татварын бодлоготой шууд холбоотой. Хэрэв томоохон компаниуд өөрийн татварт төлөх мөнгөө их сургууль байгуулахад зарцуулбал татвараас чөлөөлдөг төдийгүй хавсарсан бизнес нь болж цэцэглэн хөгжүүлэх бодлого байдаг. АНУ-д ч 501.C гэдэг заалтаар татвараас чөлөөлөгддөг. Тиймээс бид ч гэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдээс хандив авч анги танхим, орчиндоо хөрөнгө оруулах хэрэгцээ их байна. Монголын төрөөс татварын хөнгөлөлтөөр дэмжээд өгмөөр байна. Сургууль барих ахиухан газар талбайг нь төрөөс дэмжин олгох, сурч боловсрох орчин нөхцөл өгөгдлүүдийг нь дэмнээд үндэснийхээ дээд боловсролын тогтолцоог өөд нь татах тулгамдуу ажлууд л хөгжилд дөтлөх гарц нь болно! Газраар баян Монгол гайхамшигтай бодлого барьж болмоор доо!








