- “Жинхэнэ манлайлал” хөтөлбөрт сургалтыг явуулж оюутныг манлайлах ур чадварт сургах
- Англи хэлтэй хуульчдыг бэлтгэх зорилгоор хэлний хичээлийн цагийг түлхүү хуваарилан оруулах
- Оюутны хөгжил чиглэлээр “IELTS” оноотой төгсөх нэмэлт сургалт болон Хятад, Солонгос хэлийг сонгон судлах сургалтыг хичээлийн бус цагаар явуулах
- 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж Тайвань, Австралид Глобал Удирдагч сургуулийн хамтын ажиллагаатай их дээд сургуулиудаас сонгон тэтгэлэгт хамрагдан хос дипломтой суралцан төгсөх боломж
- Төрийн албан хаагчдад зориулсан “Ажиллангаа суралцах”тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг
- Орон нутгийн элсэгчдэд зориулсан графикт уян хатан төлбөрийн нөхцөлтэй бакалаврын хөтөлбөрт сургалтыг зохион байгуулдаг.
- Төгсөгчийн мэдлэг, чадвар, хандлагын төлөвшилт дээр анхаарч жинхэнэ манлайлагч боловсон хүчин бэлтгэн гаргах гэх мэт онцлог, давуу талтайгаар сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
- Ажиллангаа суралцаж “эрх зүйч” мэргэжилтэй болох боломж.
- Өмгөөлөгч, Шүүгч, Прокурор, Нотариатч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, Хуулийн зөвлөх, Цагдаагийн албан хаагч, Улсын бүртгэгч, Бүх шатны захиргааны байгууллагын албан хаагч, Эрх зүйн багш гэх мэт ажлын байранд ажиллах боломжтой.