- Боловсрол шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам /Төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлага, дэмжлэг/;
- Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Прокурорын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар /Ажил олгогч мэргэжлийн байгууллага/;
- БСШУЯ-ны харьяа Дээд боловсролын багшийн хөгжлийн алба;
- Хууль зүйн үндэсний хүрээлэн, БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн сан тус сургуулийн номын сан, МУИС, Шихихутуг их сургууль, ИЗОУИС, Отгонтэнгэр Их сургууль, БХИС бусад /түншлэл, хамтын ажиллагаа/;
- Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум /арга зүйн удирдлага, түншлэл дэмжлэг/;
- Аймаг, нийслэл /Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл гэх мэт/, дүүргийн хуулийн болон нийгмийн хэв журам сахиулах байгууллагууд /түншлэл, дадлагын баазыг өргөжүүлэх зорилтын хүрээнд/;
- Ерөнхий боловсролын сургуулиуд /элсэлтийн бодлого, ЭЕШ-ын нэмэлт сургалтын хүрээнд/ хамтран ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагаатай байгууллага:
Тайваны Минг Чуан их сургуультай 2+2 оор хөтөлбөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээний дагуу Хятад хэлний оноогоор шаардлага хангасан оюутныг 50, 40, 30, 20 хувиар тэтгэлэгт хамруулан суралцуулж байна.