ГУИС-ийн стратегийн зорилтуудын нэг бол сургуулийн орлогын 50 хүртэлх хувийг судалгаа, шинжилгээ, инноваци, зөвлөх үйлчилгээ, хэвлэлийн болон аж ахуйн үйл ажиллагаанаас бүрдүүлэх явдал юм. Энэ зорилтын хүрээнд салбар сургууль бүр нь хөгжлийн дэд сан байгуулж нэгдсэн эндаумент буюу судалгааны сан байгуулахаар ажиллаж байна.