Салбар сургуулийн танилцуулга


ГУИС нь бизнесийн удирдлагын магистрын сургалтыг 2015 оноос эхлэн зохион байгуулж улмаар сургалтын үйл ажиллагаа өргөжин хөгжсөнөөр 2019-2020 оны хичээлийн жилээс эрдмийн зэргийн боловсрол олгох өндөр эрэмбийн сургалт, судалгааны ажлыг дагнан эрхлэх “Ахисан түвшний сургууль” байгуулагдсан юм.
Ахисан түвшний сургууль нь магистрын 6, докторын 3 мэргэжлээр сургалтыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт өдрийн, эчнээ хэлбэрээр явуулдаг.
2026–2027 оны хичээлийн жилийн намрын элсэлтийн бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 20-ны хооронд явагдана. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, диплом, зургийн хуулбарыг бүрдүүлж, gluadmission@gmail.com цахим хаягаар бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 99272339, 94041662, 88102956 дугаарын утсаар лавлана уу.
Тус сургууль нь судалгааны их сургуулийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг “судалгаанд суурилсан байх, мэдлэг бүтээх сургалт байх” шаардлага, олон улсын жишигт нийцсэн байхаар Харвардын их сургуулийн стандартад түшиглэн боловсруулан хэрэгжүүлж байна.
Ахисан түвшний сургуулийн сургалтын үйл ажиллагааг хариуцан явуулж буй нэгж нь “Ахисан түвшний сургуулийн сургалтын алба” юм.

