ahisan tuvshin students

ГУИС-ийн зүгээс магистрант, докторантууд сургуулийн “Инновацийн төв”-д ажиллаж өөрсдийн бизнесийн төслийг бичих, старт-ап төслүүдийг хэрэгжүүлэх, сургалт, судалгааны ажилд багаар хамтран ажиллах орчны таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 

Ахисан түвшний сургууль нь ГУИС-ийн багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлэх, төсөлт ажилд оролцох, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны үр дүнг нийтлүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, профессорын туслахаар ажиллах, сургуулийн болон нийгмийн тустай үйлд оролцох зэргээр судлаач-оюутан өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагааг сургалтын журамд заасны дагуу судалбал зохих судалгааны ажлын кредитийг тооцож өгөх, хэвлэн нийтлэх зэргээр дэмжин ажилладаг. Суралцагчдын магистр, докторын ажлаа өөрсдөө чөлөөтэй сонгох, судалгааны ажлын арга зүйгээ батлуулан  бие даан хийх, судалгааны ажлын шүүмж, харьцуулалт, няцаалт хийх, батлах, дэмжих зэрэг бие даасан үйл ажиллагаа явуулах академик эрх чөлөөг ханган ажиллаж байна.