ГУИС ийг сонгох 10 топ шалтгаан
- Дотоодын Тэтгэлэгт хөтөлбөр: ГУИС нь 2019 оноос эхлэн аймаг, дүүргийн засаг дарга нартай хамтран багшийн хөгжлийн дэмжих, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилгын хүрээнд магистрын хөтөлбөртөө оюутан бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн нь оюуны томоохон хөрөнгө оруулалт болж чадсан. ЕБС ийн 12 дугаар ангиа төгсөж буй сурагчдын ЭЕШ-ын онооноос хамаарч 2 сая хүртэлх тэтгэлгийг 4 жилийн хугацаанд 600 гаруй шинээр элсэгчдэд олгохоор болсон. Спортын өндөр амжилт гаргасан 17 оюутныг 4 жилийн хугацаатай 100 хувийн тэтгэлгээр суралцуулж байна. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг харгалзан сурлагын өндөр амжилт гаргасан шинэ элсэгчдэд тэтгэлэг олгоно. Одоогоор суралцаж буй оюутнуудад ерөнхийлөгчийн болон салбар сургуулийн нэрэмжит тэтгэлгүүдийг жил бүр олгодог. Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж зэрэг төрөөс олгогддог санхүүгийн дэмжлэгүүдэд оюутнуудаа өргөн хамруулдаг.
- Хос дипломын болон оюутан солилцооны хөтөлбөрүүд: ГУИС-ийн ихэнх элсэгчид нь тус сургуулийн санал болгож буй гадаадад тэтгэлэгтэй, стипендтэй суралцах хөтөлбөрүүдийг сонгон 1+3, 2+2, 1+1 гэсэн хувилбаруудаар бакалавр, магистрын зэргээр гадагшаа шилжин суралцах хос дипломтой төгсөх зорилготой суралцдаг. Эхний 1-2 жилдээ Монголдоо суралцаж англи хэлийг мэргэжлийн монгол болон гадаад багшаар заалган, тухайн сургуулиас тавьдаг гадаад хэлний шалгуурыг хангаснаар үлдсэн жилүүддээ төлбөрийн 100 хүртэлх хувийн тэтгэлэгтэй, стипендтэй суралцах боломжтой. Эхний жилүүдийн төлбөрийг дотоодын төлбөрөөр суралцаж оюутан кредитээ шилжүүлснээр цаг хугацаа хэмнэж суралцан төгсөх боломжтой. Манай сургуулийн бодлого нь нийт оюутны 20-оос доошгүй хувийг урт болон богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамруулахыг зорьж ажилладаг. Оюутан бүрт боломж байдаг.
- Глобал Тэтгэлэгт Хөтөлбөр: ГУИС д эхний 2 жилдээ суралцах явцдаа IELTS, TOEFL, HSK, TOPIK шалгалтуудад бэлдэж ГУИС ийн хамтын ажиллагаатай сургуулиудад 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй, оюутны байрны хөнгөлөлт, амьжиргааны тэтгэлэгтэй суралцах боломжтой. ГУИС ийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг Тайваний Боловсролын Төвөөр дамжуулан Тайваний шилдэг 160 гаруй их сургуулиудад тэтгэлэгтэй шилжин суралцах боломжтой. Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлдэг “зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд 22 төрийн албан хаагчийг тэтгэлэгтэй сургасан. Энэхүү хөтөлбөрийн цар хүрээ улам тэлж Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Дундговь, Завхан зэрэг аймгуудаас оюутан гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудыг нээж өгсөн.
- Харвардын Жинхэнэ Манлайллын Хөтөлбөр: Дэлхийн боловсролыг Монголдоо бүтээх зорилтын хүрээнд ГУИС нь 2016 оноос эхлэн брэндийн стратеги, сургалтын хөтөлбөр, оюутны хөгжлийн цоо шинэ хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. Харвардын их сургуулийн загвараар жинхэнэ манлайллын оюутны хөгжлийн хөтөлбөр боловсруулж бакалавр, магистрын түвшинд 3 кредитийн, оюутан бүр заавал судлах хичээлийг орж эхэлсэн. Магистрын түвшинд жинхэнэ манлайлал болон зохицон манлайллын хичээлүүдийг Харвардын төрийн удирдлагын сургууль болон бизнесийн сургуулийн загвараар явуулж байна. Магистрын болон бакалаврын хөтөлбөрийн зарим хичээлүүдийг Харвардын кэйс аргачлалаар орох, Харвардаас багш урьж авчран хичээл заалгах зэрэг хөтөлбөрийн шинэчлэл хийж байна.
- Өрсөлдөх чадвар бүхий төгсөгчид: ГУИС-ийн нийт төгсөгчид 100 хувь ажлын байртай байгаа бөгөөд гадаад хэлний мэдлэг, гадаадад суралцсан туршлага, манлайлах болон багаар ажиллах чадвар, харилцаа хандлагаараа бусдаас ялгардаг. Гадаадад хос дипломтой төгсөж ирээд олон улсын түвшинд ажиллах чадвартай болсноор хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болдог. Нийт 4500 гадаадад төгсөж ирсэн төгсөгчдийн дундаж цалин 1000 ам доллар бөгөөд голдуу олон улсын байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. 2020 онд төгссөн анагаах ухааны төгсөгчид эмчлэх эрхийн лицензийн шалгалтанд 98 хувь тэнцсэн нь төрийн өмчийн сургуулиудаас давсан үзүүлэлт болсон.
- Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөр: ГУИС ийн оюутнууд эхний жилдээ ерөнхий эрдмийн болон мэргэжлийн суурь хичээлүүдээ үзэхийн хажуугаар Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагддаг. Хоёр дахь жилээсээ IELTS, TOEFL ийн шалгалтуудад бэлдэх тусгай хөтөлбөртэй бөгөөд манай ТЭСОЛ зэрэгтэй гадаад, монгол багш нар 8 кредитийн Англи хэлний хичээл ордог. Оюутны хичээл зүтгэлээс хамаарч хэлний оноогоо авсан суралцагчид шилжин суралцах боломжтой болдог. Хэрэв хэлний оноондоо хүрэхгүй байвал оюутан солилцоогоор богино хугацаанд суралцаж аажмаар өндөр хөгжилтэй орнуудын боловсролын орчинд өөрийгөө дасгах боломжтой. Манай оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцах явцдаа хэлний мэдлэгээ орчинд нь сайжруулж улмаар 2+2 хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах тохиолдол элбэг байдаг.
- Кэйс сургалтын аргачлал: 21 дүгээр зууны дээд боловсролын чиг хандлага нь уламжлалт багш төвтэй сургалтаас татгалзаж оюутны оролцоонд суурилсан, кэйс аргачлалыг илүүд үзэх болсон. Харвардын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч их сургуулийн хувьд сургалтын агуулгадаа кэйс сургалтыг нэвтрүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар жинхэнэ манлайлал, зохицон манлайлал болон ахисан түвшний бизнесийн хичээлүүдэд Харвардын кэйсүүдийг ашиглаж эхлээд байна. Анагаах, сувилахуй, бизнес, хууль, хүмүүнлэгийг хөтөлбөрүүд нь илүү оюутан төвтэй, оролцоонд суурилсан аргачлалаар сургалтаа явуулахыг хичээн ажиллаж байна. Хичээлийн 3 дахь жилээс эхлэн Англи хэлний түвшин дээшилсний дараа суралцагчид зарим хичээлүүдийг хос хэл дээр үзэх, ном сурах бичгээ Англи хэл дээр судлах боломжтой.
- Төлбөрийн Уян Хатан Нөхцөл: Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан эцэг эхчүүдийн санхүүгийн байдлыг харгалзан үзэж суралцагчдыг санхүүгийн дарамтанд оруулахгүй байх зорилгоор төлбөрөө хувааж болон графикаар төлөх боломжийг олгодог.
- Инновацын Лаборатори: ГУИС нь инновацад суурилсан энтрепренер их сургууль болж хөгжих зорилготой уялдуулан оюутанд зориулсан гарааны компаниа байгуулах, хамтран стартап байгуулах, хөрөнгө босгох зэрэг олон боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Ерөнхийлөгчийн нэрэмжит шинэ бүтээл, санаачилгын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлаж оюутнуудаа төгсөхөөс нь өмнө өөрийн компани, төрийн бус байгууллагаа байгуулахыг зоригжуулан дэмждэг. Зочин илтгэгчид, мэнторуудтай холбож бизнес инновацын эко орчинг бүрдүүлэхийг хичээдэг. ГУИС ийн инновацын лаборатори нь бүх суралцагчдад нээлттэй байдаг.
- Судлаач оюутан хөтөлбөр: ГУИС нь судалгааны их сургууль болон хөгжиж байгаатай уялдан оюутан бүрийг судалгааны арга зүйд сургах, суралцах хугацаандаа эрдмийн бүтээл гаргах, эрдэмтэдтэй хамтрах, туслах, хувь нэмэр оруулах боломжуудыг гаргаж өгдөг. Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож өөрийн судалгаа хийх ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой.