ГУИС-ийн Багш нарын Эрдэм шинжилгээ- 2024 хурал 2024 оны 2 дугаар сарын 12-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралд нийт 12 нэн сонирхолтой, сайн бэлтгэгдсэн илтгэлүүд хэлэлцүүлснээс дараах багш нарын тавьсан илтгэлүүд байр эзэллээ. Үүнд:
ХЗС-ийн багш, докторант Ц.Амарсанаа “Хүний генетикийн шинжилгээний талаарх зарим улс орны хууль тогтоомжийн зохицуулалт” илтгэлээр 1-р байр эзэлж Батламж, 300000 төгрөг,
Хүмүүнлэгийн сургуулийн багш, докторант Д.Алтанцэцэг “Хүүхдийн нийгэмшихүйн судалгааны үр дүн, явц” илтгэлээр 2-р байр эзэлж Батламж, 200000 төгрөг,
Хүмүүнлэгийн сургуулийн багш, докторант Г. Эрхэмбаяр “ Монголын түүх, ёс заншил хичээлийн хөтөлбөрийн зорилгын биелэлтийг давхцлын зэргээр үнэлэх нь” илтгэлээр 3-р байр эзэлж Батламж,100000 төгрөгөөр,
Тусгай байрыг ХЗС-ийн багш, докторант “Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх талаарх гадаад улс орны эрх зүйн зохицуулалтын туршлага” илтгэлээр эзэлж Батламж, 50.000 төгрөгөөр шагнагдав.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
ГУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б. Отгонбат багш нарын эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсч “ГУИС-ийн Удирдах зөвлөл жил бүр сургуулийнхаа багш нарын Web of Science, Scopus ийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний 20 өгүүлэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.