ГУИС-ийн Ахисан түвшний сургууль докторант, магистрантуудын дунд “Эрдэм судлал – 2023-II” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 12-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Судлаач оюутнуудын судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний судалгааны бүтээлийн үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой уг хуралд Монгол, Тайван, БНХАУ-ын нийт 41 судлаач оюутан 37 судалгааны ажил ирүүлж үр дүнгээ амжилттай хэлэлцүүлэв.
Боловсролын удирдлагын хоёр дугаар курсын магистрант За Юубины “A Comparative Study on the Training programs for Master Degree in Educational Administration” сэдэвт илтгэл тэргүүн байр, боловсролын удирдлагын хоёрдугаар курсын магистрант Чэн Вэйгийн “Possibility to Support Productive Interpersonal Relationships between Students in the Education Process” сэдэв илтгэл дэд байр, боловсролын удирдлагын хоёрдугаар курсын магистрант Б.Рэнчинхандын “Сургуулийн өмнөх байгууллагын ахлах бүлгийн сургалтын орчны асуудалд” илтгэл гуравугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулав.
Талархал
Хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн судлаач оюутнууд, тэдний бүтээлийг удирдан чиглүүлсэн удирдагч багш нар болон хурлын үйл ажиллагааг дэмжин тусалсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлье.
Та бүхнийхээ эрдэм судлалын ариун үйлст өндөр амжилт хүсье.