Хүмүүнлэгийн сургууль

Салбар сургуулийн танилцуулга

humanities intro

Сургуулийн зорилго нь бүтээлч, логик сэтгэлгээтэй, санаачилгатай, шинжлэх ухаанч шийдвэр гаргадаг, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай боловсон хүчинг бэлтгэнэ.Тус сургууль 2018 онд Хүмүүнлэгийн салбар сургууль нь үүсгэн байгуулагдан, 113 оюутантай, мэргэжлийн 2 тэнхимтэй 10 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд нь оюутнуудыг олон улсын жишигт нийцэхүйц боловсон хүчин болон төлөвшихөд чиглэгдсэн байдаг. Хүмүүнлэгийн сургууль нь гадаад, дотоодын их, дээд сургуулиудад доктор, магистрын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нараар багаа бүрдүүлэн ажилладаг. Хүмүүнлэгийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны зорилго нь орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчинг бий болгож, дэлхийн түвшинд хүрсэн мэдлэг чадвартай мэргэжилтэн багш бэлтгэх явдал юм.