humanities hamtiin ajillagaa 1
humanities hamtiin ajillagaa 2

Глобал удирдагч их сургууль нь Монголын гадаад харилцааны хамгийн өргөн сүлжээтэй, хүлээн зөвшөөрөгдсөн сургууль. 1+3 хөтөлбөр нь нэг жил монголдоо хүссэн хэлний оноогоо авах мөн ерөнхий эрдмийн хичээлүүдээ судалж үлдсэн 3 жилийг өөрийн сонгосон манайтай хамтын ажиллагаатай нэр хүнд бүхий их сургуулиудад тэтгэлэг аван суралцах боломж олгодог хөтөлбөр юм. 2+2 хөтөлбөр нь бакалаврын 4 жилийн 120 кредитийн тал буюу 2 жилийн 60 кредитийг өөрийн сонгосон манайтай хамтын ажиллагаатай нэр хүнд бүхий их дээд сургуулиудад тэтгэлэг аван  хос дипломтой төгсөх суралцах боломж олгодог хөтөлбөр юм. 1+1 хөтөлбөр нь магистрын түвшинд хэрэгждэг хос дипломын хөтөлбөр юм. Тайвань болон Солонгос улсуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, оюутан солилцоог амжилттай хэрэгжүүлж байгаа. Тухайлбал Намсөүл их сургуультай хамтын ажиллагаатай сургуульд суралцсан оюутанд хос мэргэжилтэй болох, солонгос хэлний орчуулагчийн ангийн оюутнууд солонгос хэл соёлын чиглэлээр, бага болон сургуулийн өмнөх боловсролоор суралцаж байгаа оюутнууд хүүхэд хамгааллын мэргэжилтэнээр суралцах  хүүхэд халамжийн чиглэлээр хүүхдийн цэцэрлэг, хүүхэд судлаач, хүүхэд гэр бүлийн зөвлөгөө өгөх төв, эрүүл гэр бүлийг дэмжих төв, зөвлөн удирдагч бэлтгэх төв зэрэг олон төрлийн хүүхэд, гэр бүлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тайваны Каошюны их сургуульд хүмүүнлэгийн чиглэлээр суралцах боломжтой.  Оюутан солилцооны хөтөлбөр 6 сараас 1 жилийн хугацаатай хэрэгждэг.