DSC09699

Оюутны хөгжлийн “GLU STUDENT” цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн манай салбар сургууль нь “Speaking club”, Илтгэх урлаг парламентын мэтгэлцээний “Оюуны индэр” “Номын нөхөр” “Дохионы хэл””Багшлах ур чадвар”, The Best Translator”, “Movie English” зэрэг клубүүдийг тогтмол хичээллүүлж оюутнуудынхаа хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Жил бүр уламжлал болгон Оюутны эрдэм шинжилгээний хурал, Англи хэлний олимпиадыг зохион байгуулдаг. Түүнчлэн Halloween, Thanksgiving баяруудыг хэл сурах арга барил руу шилжүүлэн тэмдэглэдэг. Хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд олон нийтийн оролцооны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэж байна.

2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн англи хэлний “Person language” олон улсын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Гадаад хэлний ангийн хөтөлбөрүүдээр суралцаж буй оюутнууд тухайн улс орныхоо соёлын арга хэмжээг  байнга зохион байгуулдаг бөгөөд манай оронд суугаа элчин сайдын яамтай хамтран ажиллаж уулзалт зөвлөгөө зохион байгуулж ирсэн.