humanities hamtiin ajillagaa 1
humanities hamtiin ajillagaa 2

Дэлхийн 160 гаруй шилдэг их сургуулиудтай хамтран ажиллаж оюутан солилцоо, 1+3, 2+2, 1+1 зэрэг хос дипломын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Монголын гадаад харилцааны хамгийн өргөн сүлжээтэй, хүлээн зөвшөөрөгдсөн сургууль. 1+3 хөтөлбөр нь нэг жил монголдоо хүссэн хэлний оноогоо авах мөн ерөнхий эрдмийн хичээлүүдээ судалж үлдсэн 3 жилийг өөрийн сонгосон манайтай хамтын ажиллагаатай нэр хүнд бүхий их сургуулиудад тэтгэлэг аван суралцах боломж олгодог хөтөлбөр юм. 2+2 хөтөлбөр нь бакалаврын 4 жилийн 120 кредитийн тал буюу 2 жилийн 60 кредитийг өөрийн сонгосон манайтай хамтын ажиллагаатай нэр хүнд бүхий их дээд сургуулиудад тэтгэлэг аван  хос дипломтой төгсөх суралцах боломж олгодог хөтөлбөр юм. 1+1 хөтөлбөр нь магистрын түвшинд хэрэгждэг хос дипломын хөтөлбөр юм. Тайвань болон Солонгос улсуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, оюутан солилцоог амжилттай хэрэгжүүлж байгаа. Инновацын төвөөр дамжуулан өөрийн гарааны компаниа байгуулан оюутан байх хугацаандаа ажлаа байраа өөрөө бий болгоно.