Тус сургуульд шинжлэх ухааны болон боловсролын докторын зэрэгтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд ажиллаж байна. Сургалт, судалгааны ажил, хамтарсан төсөл хөтөлбөрт БНСУ, АНУ, Тайвань зэрэг орны дэлхийн шилдэг хамтын ажиллагаат их, дээд сургуулийн профессорууд хамтран ажиллахаас гадна магистрант, докторантуудын дунд зохион байгуулдаг зочин илтгэгч хөтөлбөрт салбар бүрийн манлайлагч удирдагчдыг урин оролцуулдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, бусад их дээд сургуульд ажиллаж буй эрдэмтэн судлаачдыг оролцуулан “эрдэмтдийн сан“ бүрдүүлсэн нь найдвартай хүний нөөцийн сан болж байна.