zahiral

Дэлхийн боловсролыг Монголдоо уриатай Глобал Удирдагч Их Сургууль нь Монгол улсаа уул уурхайд суурилсан эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулах зорилгыг тавин ажиллаж байгаа Монгол улсын тэргүүлэгч дээд боловсролын байгууллага юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголынхоо 4500 гаруй шилдэг оюутан залуучуудыг АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй сургаж, дээд боловсролын байгууллагуудаас Монголынхоо ирээдүйд 5 сая орчим долларын оюуны хөрөнгө оруулалтыг хийж чадсан цорын ганц их сургууль билээ.

Өөрчлөгдөн хувьсаж буй өрсөлдөөний өнөө үед дэлхийн түвшинд хөрвөх чадвартай, үнэт зүйлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах чадвартай ирээдүйн удирдагч нарыг төлөвшүүлэх нь 21 зууны жинхэнэ боловсролын шаардлага, эрэлт хэрэгцээ болоод байна. Дэлхийн хэл болох Англи хэлийг эзэмшүүлж, Харвардын их сургуулийн хөтөлбөрийг Монголдоо анхлан нутагшуулж байгаагаараа Глобал Удирдагч их сургууль нь бусдаас ялгаатай.

Анагаах ухаан, бизнес, хууль, сувилахуй, хүмүүнлэгийн салбар сургуулиудаараа дамжуулан 20 гаруй мэргэжлээр сургалтын хөтөлбөрүүдээ Харвард, Оксфордын сургалтын аргачлалаар шинэчлэн явуулах болсон нь Монголын дээд боловсролын шинэчлэлд оруулж буй бидний цоо шинэ хувьсгал юм. АНУ, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад 2 дугаар курсээсээ шилжин суралцах хос дипломын 2+2, 1+1 хөтөлбөрт дэлхийн 160 гаруй их сургуульд суралцах боломж таны өмнө нээлттэй байна.

Харвардын их сургуулийн жинхэнэ манлайллын хөтөлбөрийг Монголдоо анхлан нутагшуулж оюутан бүрийг хөгжүүлэх тусгай хөгжлийн хөтөлбөртэй болж чадсанаар боловсролын чанар, үр дүнд эергээр нөлөөлж чадлаа. Мэргэжлийн хичээлүүдээ Англи, Монгол хэлээр хослон зааж гадны зочин багш нар онлайн болон танхимын хэлбэрээр ордог болсноор дэлхийн боловсролыг дотоодын төлбөрөөрөө эзэмших боломжтой болж байгаа юм. Англи хэлнээс гадна Хятад, Солонгос зэрэг хэлийг нэмэлтээр зааж хос хэлтэй төгсөгчдийг бэлтгэн гаргах зорилготой ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал, хиймэл оюун ухаан хөгжиж буй өнөө үед их сургуулийн төгсөгчдөөс техникийн ур чадвараас гадна олон талт асуудлын шийдэл гаргах чадвар, аналитик сэтгэлгээ, EQ, бүтээмжит чадвар, сэтгэл зүйн уян хатан байдал зэрэг хувь хүний манлайллын ур чадваруудыг ажил олгогчид хүсэмжилж байгаа нь олон судалгаагаас харагдаж байна. Дэлхий нийтийг бусниулсан цар тахлын нөлөөгөөр их сургуулиудын сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн нь нэг талаас сорилт авчирсан боловч нөгөө талаас дэлхийн хэмжээнд Монголын боловсролыг хүргэх боломжийг бий болгож өгч байна. Тиймээс ГУИС нь зөвхөн Монголын дээд боловсролын байгууллага бус дэлхийн хэмжээнд өөрчлөлтийг бүтээгч байгууллага болж хөгжихөөр зорин ажиллаж байна.

Та манай сургуулийн цахим хуудастай танилцаж бидний санал болгож буй боловсролын хөтөлбөрүүдээр дамжуулан өөрийгөө болон өөрийн байгууллагаа, улмаар Монгол улсаа  бүр цаашилбал дэлхийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулагч жинхэнэ манлайлагч болон хөгжихийг урьж байна!

Б. Отгонбат

Удирдах Зөвлөлийн дарга, Харвардын Их сургуулийн төгсөгч (MC/MPA 2016, Harvard University)