Салбар сургуулийн танилцуулга
Тус сургууль 2018 онд Хүмүүнлэгийн сургууль нэртэйгээр ГУИС-ийн салбар болон байгуулагдсан. Одоогоор 250 гаруй оюутантай. Мэргэжлийн 3 тэнхимтэй 20 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүд нь оюутнуудыг 21-р зууны мэргэжилтний чадварыг эзэмших ялангуяа багш мэргэжлийн хувьд олон улсын сургуулийн хөтөлбөрт баримжаалсан гадаад хэлний чадавхитай багш болоход чиглүүлнэ. Хүмүүнлэгийн сургууль нь гадаад, дотоодын их, дээд сургуулиудад доктор, магистрын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нараар багаа бүрдүүлэн ажилладаг. Хүмүүнлэгийн сургуулийн сургалтын үйл ажиллагаа мэргэжлийн онол арга зүйн мэдлэг чадвартай болоход чиглүүлэхээс гадна оюутны хөгжил төлөвшлийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. 2021 онд Багш, бага боловсрол, Багш, сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн хөтөлбөрүүдийг урьдчилсан магадлан итгэмжлэлд оруулсан.
Манай сургууль нийгмийн хариуцлагын үүднээс орон нутгийн багш нарын англи хэлний онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хамтран ажилласаар ирсэн. Одоогоор Увс, Өвөрхангай аймгийн англи хэлний 50 гаруй багш мэргэжлээ дээшлүүлсэн байна.