Онцлог, давуу тал

anagaah features 1
anagaah features 2
  • Анагаах ухаанаар  бакалаврын боловсрол эзэмшин их сургууль төгсөж буй “Хүний их эмч”-ийг CanMEDS-ийн үндсэн 6 үүргийг хослуулан өвчтөн, үйлчлүүлэгч төвтэй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг,  өндөр мэдлэг, эмнэл зүйн ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн мэргэжилдээ жинхэнэ мэргэшсэн цогц чадамжтай болж  бэлтгэгдэнэ.
  • Хүний их эмч нь эзэмшсэн мэргэжлээрээ мэдээллийг цуглуулж тайлбарлах, эмнэл зүйн шийдвэр гаргахад санал өгөх, оношилгоо, эмчилгээний тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэх чадвартай байна.
  • Хүний их эмч нь харилцагч, хамтрагч, зохион байгуулагч, зөвлөгч, тасралтгүй суралцагч, мэргэжилтэн хэмээх 6 үндсэн үүргийг гүйцэтгэх чадвартай болж, дараагийн бүх чиглэлийн нарийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах боломж нээлтэй болно.
  • Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан ГУИС-ийн хамтын ажиллагаатай 160 гаруй орны их дээд сургуульд богино хугацаагаар суралцах боломжтой.