Хамтын ажиллагаа

anagaah gadaad

Манай сургуулийн оюутнууд нь мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийн үйлдвэрийн дадлагыг Улсын төв 1, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Нөхөн сэргээх клиникийн эмнэлэг, Грентологийн төв, Арьс судлалын  төв  Нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Өргөө амаржих зэрэг 2, 3-р дугаар шатлалын болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжлийн хичээлийн дадлага хийж суралцаж байна.

Тайваны Каошоны Анагаах Ухааны их сургууль, Фү Жэн Католик их сургууль, Чайна Мэдикал их сургууль зэрэг алдартай их сургуулиудад бааз сургалт явуулахаар сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоогоор богино хугацаанд суралцуулж байна.